“ОХУ-тай харилцаагаа сэргээх их төвөгтэй байна”

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Украины ерөнхийлөгч Владимир Зеленский  ОХУ-тай харилцаагаа сэргээхэд их төвөгтэй байна гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ Украины тэрбумтан Игорь Коломойски энэ хоёр орон харилцаагаа шинээр сэргээх нь чухал гэж мэдэгдсэнийг тайлбарлах үеэр хийжээ. Хоёр долоо хоногийн өмнө  тэрбумтан “Нью-Иорк таймс”  сонинд өгсөн ярилцлагадаа  Киевийг Москватай харилцаагаа сэргээх цаг болсон. Мөн АНУ Украиныг  ОХУ-ын хүчийг сулруулахад ашиглаж байна гэж буруутгасан байна. Түүний хэлснээр ОХУ-аас өгөх санхүүжилт олон улсын валютын сангийн зээлийг орлож чадах аж. Харин ерөнхийлөгч Владимир Зеленский “Коломойски Украины ерөнхийлөгч биш, зөвхөн энэ улсын иргэн. Харин  манай орны ихэнх иргэн Европын нэгдэл болон Европын холбоонд нэгдэх замыг сонгосон.  Украины ард түмэн  биднийг хаашаа явах хэрэгтэйг сонгодог” гэв. Коломойскиг олон удаа Владимир Зеленскийг ивээн тэтгэж байсан гэж буруутгасан ч тэрбумтан үүнийг нь үгүйсгэжээ. Мөн Владимир Зеленский  Киев АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид АНУ-ын сонгууль, геополитикийн асуудалд оролцохгүй. Бидэнд тусгаар тогтносон Украин улс байна” гэж фэйсбүүкээр  хэвлэлийнхэнд зориулсан онлайн хурлынхаа үеэр ярьсан байна. Түүнээс гадна ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр удаа утсаар ярьсан. Гурав дахь удаагаа ярих боломж байгаа болохыг зөвшөөрсөн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.28  ПҮРЭВ  №236  (6203)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 26 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 5 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06