Чингис хаан одонг “THE HU”-гийн продюссер Б.Дашдондогт гардууллаа

2019-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Их Эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдрөөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай. Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга  "Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм. Шагналыг “THE HU” хамтлагийн продюссер Б.Дашдондог гардлаа. Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг  “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг ба  11 хүний бүрэлдэхүүнтэй.
  • Гавьяат жүжигчин Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер
  • Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуурч, хархираа хөөмийч
  • Г.Нямжанцан – Төмөр хуурч, цуур, хөөмийч
  • Б.Энхсайхан – Гал морин хуурч, хөөмийч
  • Н.Тэмүүлэн – Товшуурч
  • Г.Одбаяр – Бөмбөрчин
  • А.Жамбалдорж – Соло гитарчин
  • Б.Батхүү – Басс гитарчин
  • М.Өнөмөнх – Хэнгэрэгч
  • Ц.Надмидтулга – Менежер
  • Брэндон Фрайзен – Менежер
Хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ. “The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдаж, анхны уран бүтээлээ 2018 оны сүүлчээр нийтийн хүртээл болгосон юм. Анхны уран бүтээл болох “Юу вэ, юу вэ, юу” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. Тус хамтлаг “Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна. “The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая, хөгжим бүгд үндэсний агуулгатай. Зөвхөн Монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг Европод төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадна хэмээн хөгжим судлаачид үзэж байна. Хамтлагийн нэрийн тухайд, Хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гэх үгсийн язгуур нь “ХҮ”. Үүнтэй уялдуулан хамтлагаа "The HU" хэмээн нэрийджээ. Нэрэн дээр хамтлагийн гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06