Есөн аймгийн 26 суманд зудын эрсдэл өндөр байна

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Улсын Онцгой комиссын  өргөтгөсөн хуралдаан болж байна.  Хурлын үеэр цаг агаарын нөхцөл байдал, цаашдын ерөнхий төлөвийн талаар танилцууллаа. Арваннэгдүгээр сарын дунд арав хоногоос нэлээд огцом хүйтэрч хэд хэдэн удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.    Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0.1-5.0 мм, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, үхбаатар, Дорноговийн сумдын нутгаар 5,1-10 мм, Увсын Хяргас, Баруунтуруун, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Их-Уул, Рашаант, Шинэ-Идэр, Булганы Баян-Агтад 10,1-20 мм, Увсын Малчинд 24.6 мм орсон ба орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд болон зүүн хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага буюу говийн нутгийн зарим газраар хур тунадас ороогүй байна.     Ойрын үеийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзэхэд энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөв гарчээ Харин зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их (нэн их 7%, их 27%), 30 гаруй хувьд (34%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна. Үүнээс Увсын Завхан, Малчин, Ховдын Булган, Мөст, Говь-Алтайн Халиун, Тонхил, Төгрөг, Завханы Эрдэнэхайрхан, Архангайн Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Булганы Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баяндэлгэр, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Дундговийн Сайнцагаан сумдын ихэнх нутгаар нэн их эрсдэлтэй гарсан байна Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 25 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 4 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06