“Аялгуут намар”-т саатаж сайн үйлсийн аянд нэгдээрэй

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийтийн болон рок, попын оддыг нэгэн дор багтаасан “Аялгуут намар” хандивын тоглолт энэ  сарын 27-нд Улаанбаатар паласын Их танхимд болох гэж байна.  Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Аялгуут намар” тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зарцуулах юм.  Сэтгүүлч Ж.Жаргалсайхан нь Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 2017 оноос эхлэн тасралтгүй эмчилгээ хийлгэж байсан ч түүний өвчин хүндэрч дөрөвдүгээр үеийн бөөрний дутагдал, хоёрдугаар үеийн архаг цус багадалт, гуравдугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан шалтгаанаас болж БНСУ-ыг зориод байгаа билээ. Хандивын тоглолтод МУГЖ С.Батсүх, Бяцхан дуучин Бат-Энэрэл, МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, С.Наран, Э.Энх-Эрдэнэ, Т.Ганбүргэд, Гурван бүдүүн, Мотив зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Тоглолт үзээд  сайн үйлсийн аянд нэгдээд зогсохгүй азтай үзэгч болох юм. Эх сурвалж:www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12