ХҮН-аас Дубайн гэрээ, АМНАТ-ийн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүллээ

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хөдөлмөрийн Үндэсний намаас Дубайн гэрээ болон АМНАТ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.   Тус намын ТУЗ-ийн дарга Т.Доржханд "Дубайн гэрээ нь Засгийн газрын холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн нь ил боллоо.  Тухайлбал, гэрээнд гарын үсэг зурсан Монголын талын төлөөлөгчдийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.  Тиймээс Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна” гэв.   ХҮН-ын шаардлагад
  1. Улстөрчдийн бус мэргэжлийн баг бүрдүүлж, олон нийтийн хяналт дор гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай нөхцлөөр шинэчлэн сайжруулах,
  2. Оюутолгой төслийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд Риотинто компаниас бусад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, ногдол ашиг авах асуудлыг наашлуулах
  3. Гүний уурхайн санхүүжилтэд оролцсон олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын банкиудыг бодит мэдээллээр хангаж нягт хамтран ажиллах гэжээ.
Түүнчлэн тус намын зүгээс эдгээр асуудлыг 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө шийдвэрлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. АМНАТ-тай холбоотой асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ.  ХҮН-ын дарга Д.Найдалаа "Үндсэн хуулийн цэцээс гаргасан алдаатай шийдвэрээс болж, нэг хэсэг АМНАТ-гүй улс боллоо.  Үүний уршгаар Улсын төсөв 100 тэрбум төгрөгийн орлогоо алдлаа.  Энэ хугацаанд ямар компани хэдий хэмжээний уул уурхай хүдэр, баяжмал бүтээгдэхүүнийг улсын хилээр АМНАТ-гүй гаргасныг яаралтай зарлахыг Засгийн газраас шаардаж байна” гэлээ Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 22 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 1 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06