Пап лам улс орнуудыг цөмийн зэвсгээс татгалзахыг уриалав

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Пап лам Франциско Японы Нагасаки хотод өчигдөр хийсэн айлчлалынхаа үеэр дэлхийн улс орнуудыг цөмийн зэвсгээс ангижрахыг хүссэн байна. Түүнээс гадна  энэ зэвсгийн хэрэглээ нь байгаль орчин болон хүмүүнлэгийн үйлсэд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжилжээ.  Цөмийн зэвсэггүй орон болох боломжтойгоос гадна үүнээс татгалзах шаардлагатай гэдэгт итгэж байна. Тиймээс улс орны тэргүүнүүдээс цөмийн зэвсэг нь олон улсын болон үндэсний аюулгүй байдалд тулгараад байгаа аюулаас  биднийг хамгаалахгүй гэдгийг мартахгүй байхыг хүсч байна гэж энэ үеэр хийсэн илтгэлдээ дурджээ. Тэрээр “Цөмийн зэвсэггүй, тайван дэлхийтэй болохыг дэлхийн сая сая хүн хүсч байна. Мөн энэ зорилгод нийгэм, шашны байгууллагууд, цөмийн зэвсэгтэй, зэвсэггүй орнууд, батлан хамгаалахын салбар, хувийн болон олон улсын байгууллагуудыг  нэгдэхийг” шаарджээ. Түүнчлэн хүмүүнлэгийн үйлс, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас энэ зэвсгээс татгалзахыг  уриалсан байна. Мөн байгаль орчныг хамгаалах, улс орнуудын нэгдмэл хөгжлийн төлөө ашиглаж болох үнэт баялагийг сүйтгэж байна гэж мэдэгджээ. Пап лам Франциско манай дэлхийн одоогийн байдал нь энэ эд баялагийг 2030 оны мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхэд  ашиглаж болох талаар цуврал хэлэлцүүлэг хийхийг шаардаж байна гэв. Түүнээс гадна олон хүүхэд хүнд нөхцөлд амьдарч байна. Харин хүн төрөлхтөнд их хор хөнөөл учруулах зэвсгийг худалдаалах, хадгалах, шинэчлэх, үйлдвэрлэхэд  их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Мөн хүн төрөлхтний энхтайван,тогтвортой байдалд аюул учруулах цөмийн зэвсэг болон олон нийтийг устгах бусад зэвсгийг эзэмшсэн орнууд байсаар байна. Түүнээс гадна энэ зэвсгүүдээ үргэлжлүүлэн туршсаар байгааг эсэргүүцжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 22 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 1 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06