Хатан хаан II Елизавета өөрийн хүү, хунтайж Эндрюг төрийн албанаас огцруулж, шан харамжгүй болгов

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Жеффри Эпштейнтэй дуулиан тарьсан холбоо харилцаатай байсан тухай тухайгаа хүүгийнх нь хэвлэл мэдээлэлд өгсөн яриа Их Британийн хатан хааныг  хүүгээ нийгэм олон нийтийн үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргахад хүргэжээ. Энэ талаар glamour.ru-гийн мэдээллээс дэлгэрүүлж хуваалцъя.

Хунтайж Эндрю
  Д.ЭНХЭЭ Их Британийн хатан хааны хүү, 59 настай хунтайж Эндрю ВВС агентлагтай хийсэн ил тод яриандаа гэмт хэрэгт буруутгагдсан америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй холбоо харилцаатай байсан тухайгаа өгүүлсний үр дагавар төд удалгүй гарав. II Елизавета Йоркийн герцогийг төрийн албанаас огцруулж, сар бүр түүнд хүртээдэг 249 мянган еврогийн нөхөн олговорыг зогсоох шийдвэр гаргав. Энэ тухай Daily Mail сонин мэдээлжээ. Арваннэгдүгээр сарын 20-ны орой Букингемийн ордны төлөөлөл нийгэм олон нийтийн үйл ажиллагаагаа зогсоон огцорч байгаа тухай “Миний бие төрийн ажил хэргээс холдож хөндийрөхийг Эрхэм дээдсээс хүссэн бөгөөд тэрээр надад зөвшөөрсөн болно” хэмээсэн Эндрюгийн албан ёсны мэдэгдлийг нийтэлжээ.
Хунтайж Эндрю, Хатан хаан II Елизавета
  Дуулиан үүсэхээс сэргийлж өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл бичих боломжийг Эндрюд олгосон нь тодорхой. “Хатан хаан өөрийн шийдвэрээ дуулгахаар герцогийг Букингемийн ордонд дуудсан. Энэ бол хоёулангийнх нь хувьд хүнд хэцүү мөч байсан. Түүний нэр хүнд нэгмөсөн балран унасан. Тэр хааны гэр бүлийн үүрэгт ажлаа дахин хийж чадах болов уу даа, ер нь. Тэр түмний шившиг болсон” хэмээн хунтайж Эндрюгийн ойр дотны нэгэн The Sun сонинд ярьжээ. Герцогийн шан харамжийг зогсоосон хэдий ч тэрээр хатан хааны хувийн сангуудаас орлогын хувь хүртсээр байх ажээ. Эндрю мөн гэр бүлийн албан ёсны арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцох аж.
Хатан хаан II Елизавета, хунтайж Эндрю
  “Хатан хаан болон Уэльсийн хунтайж хоёр өөрсдийн шийдвэртээ хатуу зогссон. Тэд хийгээд хатан хааны гэр бүлийн бусад гишүүд нөхцөл байдлыг анхааралтай ажиглан харж байсан бөгөөд шийдмэг үйлдэл хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээн хатан хааны эх сурвалж онцлов. Ийнхүү өндөр эрх ямбатай албан тушаалтан үүрэгт ажлаа зогсоож байгаа явдал хатан хааны гэр бүлийн намтар түүхэнд урьд өмнө гарч байгаагүй тохиолдол. Хувийн нарийн бичгийн дарга Аманда Терскээр ахлуулсан хунтайж Эндрюгийн баг хэвлэлд яриа өгөхийг зөвшөөрөхдөө гарах өндөр эрсдлийн талаар мэдэж байсан. Гэхдээ нөхцөл байдлыг нийтэд тайлбарласнаар насанд хүрээгүй хүмүүсийг садар самуунд уруу татсан хэрэгт герцог буруугүй гэдэгт олон нийтийг итгүүлэхэд тус дэм болно хэмээн тэд итгэж найдаж байсан. Үр дүн нь өөрийгөө зөвтгөх гэсэн Эндрюгийн итгэл үнэмшилгүй оролдлогод үзэгчид гайхшаа барсан төдийгүй харин ч улам бүр эргэлзэх болсон. Яриа нийтэд ил гарсны дараа конгломерат “Барклайс”, аудитын KPMG компани, Английн үндэсний балет зэрэг 20 гаруй томоохон компани, хандивлагч байгууллага герцогтой хамтарч ажиллахаас татгалзжээ.
Хатан хаан II Елизавета, хунтайж Эндрю
  Насанд хүрээгүй хүмүүсийг садар самуунд уруу татсан болон бэлгийн наймааны хэрэгт буруутгагдсан Жеффри Эпштейны үйлчилгээг авч байсан нэр цуутай хүмүүсийн жагсаалтад хунтайж Эндрюгийн нэр багтаж байсныг сануулъя. Эпштейныг өнгөрсөн зуны дундуур баривчилж хорьсон. Тэрбумтныг 2002-2005 оны хооронд нөхдийн хамт өөрийн орд харшдаа насанд хүрээгүй охидод бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан хэмээн сэжиглэн баривчилсан. Буруутгаж байгаа талын баримтаар Эпштейны үйлчилгээг хүртэж байсан хүний тоонд хунтайж Эндрюгээс гадна Билл Клинтон, Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, мөн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар байсан аж. Санхүүч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд наймдугаар сарын 10-ны бямба гаригт Нью-Йоркийн Манхеттен дахь шоронгийн өрөөнд амиа егүүтгэжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 21 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 0 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06