Цэцээс гаргасан АМНАТ-тай холбоотой шийдвэрийг парламент ингэж засав

2019-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Улмаар энэхүү шийдвэрт ЕТГ-ын дарга З.Энхболдыг нөлөөлсөн гэсэн байр суурийг илэрхийлээд байв. Тэгвэл  УИХ АМНАТ-ийн хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж, хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлав.  Сангийн сайд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, арвандүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" гэжээ. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулаад буй. Тухайлбал, Цэцийн шийдвэрээр УИХ-ын 47 дахь заалт хүчингүй болсон учраас хуулийн заалтыг сэргээж, хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж хуралдсан хуулийн этгээд, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд төлбөр төлөгч байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон бүх төрлийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө. Мөн төлөгч нь борлуулалтын үнэлгээний таван хувь байхаар хуулийн төсөлд тусгаад байна. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 43 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 23 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06