“The HU” хамтлагийн продюссер Б.Дашдондогийн хэлсэн онцлох эшлэлүүд

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Чингис хаан” одонг энэ жил “The HU” хамтлагт олгохоор болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан. “The HU” хамтлагийн продюссер, гавьяат жүжигчин Б.Дашдондогийг Зууны мэдээ сонин “Нэгдүгээр хүн” буландаа урьж ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  -Түүх судлах чинь маш чухал юм байна. Бид өнгөцхөн, чихэнд ойрхон байдаг зүйлийг сонсоод болж байна гэж ойлгодог. Дэлхийн соёл, урлагийг Монголд сурталчлах ажлыг бидний хэсэг нөхөд хэсэг хугацаанд сайн хийжээ.  Одоо үүнийгээ эргүүлээд түүх буюу монгол урлаг, хэв маягаа илүү шингээн баяжуулж гаргаж ирэх нь чухал. Сая бид нэг шат ахилаа. - Бидний ганц ялгарах юм бол үндэсний хэв маяг, шинж болохоос европ хэв маягаар хэдэн арван жил яваад болохгүй гэдгийг ойлгочихлоо. Монгол хувцас ямар зөв хийцтэй, амьдралд ойрхон сайн хувцаснууд байсан юм бэ.  Тэрийгээ орчин үеийн хэлбэртэй уяж гаргаж ирснээр сая юм сайхан болж байна. -Рок, цахилгаан хөгжмийн талаасаа жаахан дутагдалтай. Манай тогтолцоо нь их буруу байна. Яагаад хөгжимчдийн ур чадвар сайжрахгүй байна гэхээр хурим, бааранд очиж дуулж амьдарч байгаа юм. Ийм байдлаар ажил хийхээр хүн цаашаа хөгждөггүй юм байна.

-“The Hu” хамтлагт менежмент хийгээд алаад хаясан юм байхгүй. Өмнө нь дэлхийд сонсогдож байгаагүй, байхгүй юм л гарч ирсэн болохоор хүссэн, хүсээгүй анхаарлыг нь татаж байгаа юм.

-Глобалчлагдсан дэлхийд байгаа олон орны хүмүүс бие биенийхээ юмыг үзэж хараад, сонсоод ханачихсан. Зарим нь эхнээсээ устаад, байхгүй болоод мөхөл рүүгээ явж байна. Гэтэл энэ цоо шинэ соргог учраас хүмүүс хүлээн авч байгаа юм. Үүнд маркетинг байхгүй, зүгээр яаж хийснээс бүх зүйл шалтгаалж байгаа. -Хуучин хэв маягийн хуур хөгжмүүдийг шинэ түвшинд гаргаж ирье гэсэн бодол байсан. Надад харагддаг байсан. Би морин хууртай залуучуудын бичлэгийг олон удаа хийж байсан. Бүгд нэгэн хэвийн, өнгө нь өөр ч морин хуур бариад орж ирнэ. Европын хийл ийм байх ёстой гэдгээр төсөөлсөн юм уу яасан юм. Миний харж байгаагаар морины толгой яагаад эзэн рүүгээ харсан, амаа булааж давхидаг морь шиг, гитар шиг орчин үеийн хэлбэр дүрс, зурагтай байж болдоггүй юм бэ. -Манайхан өлсч үзээгүй ард түмэн болохоор зовлон мэдэхгүй. Гэтэл гадныхан өлсөж, ядарч үзсэн учраас би өлсөхгүй, ядрахгүй юм шүү гэж хичээснээр юманд хүрч байна. Үүнтэй ижилхэн бид энэ хуураа хийж чадахгүй юм бол сонирхохгүй. Ёстой аав ээжийнхээ шаардсанаар морин хуурч, үндэсний хөгжимчин бол гэснээр орж байгаа болохоос үнэндээ дурлачих юм нэг ширхэг ч алга. -Солонгосын “BTS” хамтлаг дэлхийд алдартай. Энэ хамтлаггүй улс гэж алга. Ая тавиад тайзан дээр бүжиглэдэг хэдэн залуус дэлхийд алаад байна шүү дээ. Яаж хийсэн бэ гээд судлаад үзэхээр улс нь тэдэнд 4-5 тэрбум ам.долларыг бодлогоор зарцуулсан байдаг. Энэ хамтлагийг гаргаад тавьчихвал хамгийн түрүүнд Солонгос улсын нэр мандана. -Хамтлаг маань гадны том интертайнмент компанитай таван жилийн хугацаатай, таван альбом хийх гэрээтэй ажиллаж байгаа. Гадныхан цаг бол алт гэдгийг утгаар нь ойлгуулж байна. Эхний альбомоо хийгээд зарж эхлээгүй байхад дараагийн альбомыг юу болсон бэ, сонсох юм байна уу гээд нэхэж эхэллээ.  тэд махны машин шиг ажиллаж байна. -Манай Соёлын яам тусдаа байх ёстой юм. Соёл бол хамгийн эхний фронт шүү. Соёл өндөр хөгжиж байж улс, эдийн засаг нь хөгждөг. Соёл дээрээ 10, 20, 100 тэрбум ам.доллар байна уу гэдгийг бодлоготой тавих ёстой. Эх сурвалж:www.polit.mn  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12