Ц.Нямдорж "Риотинто”-гоос авсан 250 сая доллараа хуваалц гэж хэлж байжээ

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг баталснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ.  Гэрээг батлагдах үед Засгийн газрын хуралдаан дээр ямар асуудал яригдаж байсан тухай тэр үед танхимд нь багтаж байсан сайд  ярьж байна.  ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж С.Баярын Засгийн газарт мөн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан.  Тухайн үед зарим гишүүдийн зүгээс гэрээнд гарын үсэг зурсан дөрвөн сайдыг "Риотинто”-гийн талаас 250 сая.ам долларын хахууль авсан тухай ид яригдаж байв.   Энэ асуудлыг ч  тэр үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан тухай өнгөрсөн лхагва гаригт Ц.Нямдорж сайд мэдэгдсэн. Тэрээр “Сайд нарын хахууль авсан асуудал улс төрийн хүрээнд яригдаж  би тухайн үед Засгийн газрын хуралдаан дээр асуудлыг ярьсан.  Ийм гүтгэлэг тарааж байна. Гарын үсэг зурсан сайд нар тус бүрдээ 250 сая ам.доллар  хахуульд авчихсан юм бол үүнийгээ одоо хуваалц гэж хэлсэн.  Аваагүй бол энэ худлаа гэдгийг гарч олон нийтэд мэдэгд гэдэг зүйлийг яриад өнгөрч байсан.  Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч ч Засгийн газрын гишүүн байхдаа энэ асуудлыг хурал дээр сонсоод сууж байсан.  Ер нь дөрвөн тэрбум ам.долларын өртөгтэй төслийг УИХ-аар баталчихаад хоёр тэрбумыг нь хахуульд аваад сууж байдаг ийм хөрөнгө оруулалт гэж юу байх вэ” гэлээ. Мөн тэрээр саяхан  МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай энэ асуудлаас болж маргалдсан гэдгээ хэлэв.   "250 сая ам.долларын хахуулийн асуудал ярьж байгаа бол одоо баримтыг нь гаргаад ир.  Тэгээд хахууль авсан сайд нараа шоронд хийх хэрэгтэй.  Ц.Нямдорж,  С.Баяр, С.Баярцогт нь байна уу хэн байсан хамаагүй” хэмээн   Х.Болорчулуун гишүүн рүү дайрчээ.  Ямартай ч түүний ярианаас харахад тухайн үеийн Засгийн газар 250 сая ам.долларын хахуулийн асуудлыг хэлэлцэж, хуваалцах саналыг ч Ц.Нямдорж сайд гаргаж тавьж байжээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

4 цаг 43 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 22 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06