Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /11.21/ хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцжээ.  Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ. Дээрх томилгоонуудыг өнөөдөр /11.22/ холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэх юм байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд МУИС-ийн  Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.  Улмаар АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэг хамгаалсан байна.  Тэрээр 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.  Өмнө нь Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч, Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирлаар тус тус ажиллаж байсан.  Түүнийг Увс аймгийн гаралтай гэдэг.

Харин СЗХ-ны дэд дарга Д.Баярсайханы хувьд  УИХ-ын дарга  Г.Занданшатарын "хүн" гэж улс төрийн хүрээнд яригддаг.  Тэрээр  Нийслэлийн 10 жилийн I дунд сургууль, МУИС-ийн  Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр төгссөн.  Улмаар АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос СЗХ-ны  дэд даргаар тус тус ажиллаж байна. Эх сурвалж:www.polit.mn 
 
Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 2 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06