Г.Чулуунбаатар: 2020 он шинжлэх ухаанд ээлтэй жил болно

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Шинжлэх ухааны ажилтны өдрийг  тохиолдуулан ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатартай ярилцлаа.   -Шинжлэх ухааны ажилтнууд одоогоос  сарын өмнө  их хурлаа хийсэн. Нааштай өөрчлөлт гарч  шийдсэн  ямар ажлууд байна? -2019 он  төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогод эргэлт гарч, хандлага  өөрчлөгдсөн жил болсонд бид талархаж байгаа. УИХ-ын түвшинд 2017 оноос ярьсан асуудлуудыг шийдэхийн тулд  өнгөрсөн хавар Ерөнхий сайд эрдэмтэн, судлаачидтай уулзсан. Шинжлэх ухаандаа анхаарахгүй явж ирснээс үүдсэн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг талаар нийтээр нь хэлэлцүүлэх саналыг Ерөнхий сайд гаргасан. Үүний үндсэнд өнгөрсөн сард Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтны анхдугаар их хурлыг анх удаа зохион байгуулсан. Төв, орон нутгаас  800 гаруй төлөөлөл буюу  салбарын нийт ажилтны тал хувь нь оролцсон. Дөрвөн чиглэлээр салбар хуралдаан хийж, саналаа нэгтгэн их хурлаараа хэлэлцүүлэн зөвлөмж, дүгнэлтээ танилцуулсны үндсэнд УИХ, Засгийн газар, салбарын яам, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдад хандсан томоохон зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн агуулга нь ерөнхийдөө өнөөдрийн шинжлэх ухаанд гарч байгаа ахиц дэвшил, хүндрэл бэрхшээл, цаашид шийдэх асуудалд чиглэсэн. Хэрэгжилт анхны алхам хоёр зүйлээр тодорч байна. Эхнийх нь  Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 379 тоот тогтоол гаргасан. Дараагийнх нь  2020 оны улсын төсвийг баталсан. Одоо салбарын яам, ШУА, их, дээд сургуулиудад шинжлэх ухааны академийн улсын анхдугаар хурлын шийдвэрийг хангуулах ажлын төлөвлөгөөг хариуцсан ажлын хэсгүүд  ажиллаж байна. -Их хурал “Хандлагаа өөрчилье” уриатай байсан. Өөрчлөгдөж байна гэж та үзэж байна уу? -1990 онд шинжлэх ухаан, технологи тэргүүлэх салбар байж яамны статустай  ажиллаж байсан. Үүнээс  хойш шинжлэх ухаан, технологийн салбарыг “Үлдэгдлийн зарчим” буюу хэзээ мөнгөтэй болох вэ, тэр үедээ дэмжье гэдэг байдлаар маш бага төсөв баталж, цалин урамшууллыг хамгийн доод хэмжээнд, хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй амь зогоосон хэлбэрээр явж ирсэн.Энэ хандлагыг өөрчилж, улсын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлье. Төрийн бодлого, үйл ажиллагааны гол зарчим, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь бүгд шинжлэх ухааны мэдлэг, судалгаанд суурилж байх ёстой. Хөрөнгө оруулалтаар, дэмжлэгээр хүний нөөцийг бэхжүүлье гэж үзэж хандлагаа өөрчилье гэж нэрлэсэн юм.Өөрчлөлт гарч байна. Засгийн газрын 379 тоот тогтоолд энэ тухай оруулжээ. Мөн эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин, орлогыг нэмэгдүүлье. Оюуны хөдөлмөрийг үнэлсэн мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг  олгоё, эрдэм шинжилгээний байгууллагын санхүүжилтийн зарчмыг өөрчилье. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, жил бүрийн улсын төсөвт тусгая, дэлхийн биш юм гэхэд Ази тивийн дундаж руу оруулъя  гэсэн заалтуудыг бий болгосон байна. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухаандаа олгодог төсөв 0.5 байгаа, манайх 0.015 буюу 15 дахин бага байгаа. Энэ жил улсын төсөв дэх хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө байгаагүйгээр  нэмэгдсэн. Шинжлэх ухаан, технологийн каластер барьж байгуулах ажлыг улсын төсөвт суулгаж, ирэх онд төлөвлөсөн. Шинжлэх ухааны академийн өргөтгөлийн байр өнгөрсөн жилийн төсөвт суусан, энэ жил үлдэгдэл  санхүүжилтийг нэмж шийдсэн. Өөрөөр хэлбэл, төсөвт хандлагаа өөрчилсөн санхүүжилтийн дэмжлэгийг  энэ жил тусгаж чадлаа. Хандлагаа өөрчилсөн гурав дахь том асуудал нь эрхзүйн шинэчлэл юм. Манай салбарт 3-4 багц хуультай. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, ШУА-ийн статусын тухай хууль гэж бий. Эдгээрийг цогцоор нь шинэчлэх ажил  УИХ-ын хэлэлцүүлгийн шат руу орсон. Үүнтэй холбоотой Оюуны өмчийн тухай хууль, Судалгааны их сургуулийн тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийн өөрчлөлт зайлшгүй яригдана. Шинжлэх ухаан, технологийн салбарын эрхзүйн орчныг орчин үеийн нийтлэг шаардлага, хандлагад нийцүүлж өөрчлөх гэсэн бодит алхмууд эхэлчихлээ. Иймд 2020 он шинжлэх ухааны хөгжилд ээлтэй бөгөөд нааштай  алхмуудыг авчрах болов уу гэсэн хүлээлт байна. -Шинжлэх ухааны салбар төсөв багатай атал  эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачид  юу хийж суудаг юм бол гэж хүмүүс гайхдаг? -Манайх эрдэмж шинжилгээний ажилтны тоо, лаборатори төхөөрөмж, хөрөнгө оруулалтаар ядмаг ч эрдэмтдийн маань бүтээл туурвил муугүй явж ирсэн. Гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд гарч байгаа нийтлэлийн тоо, хэвлүүлсэн ном бүтээлийн тоо, түүнээс ишлэгдэж  байгаа тоо, давтамжаар бид Азийн орнуудтай харьцуулахад дээд төвшинд үнэлэгддэг. Манай эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил тийм ч их хоцрогдоогүй. Хийсэн ажлын нэлээд нь бизнесийн болон хөдөө аж ахуйн салбарууд руу шилжиж, эдийн засгийн үр ашгаа өгч яваа. -Энэ удаагийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр ямар ажлууд зохион байгуулах вэ? -Жил болгоны арваннэгдүгээр сард шинжлэх ухааны ажилтны өдөр тохиодог. Ирэх даваа гаригт бид баяраа тэмдэглэж нэгдсэн хурал хийнэ. Энэ өдөр ШУА болон энэ салбарын эрдмийн олон нийт  бүтэн жилийнхээ ажлыг  дүгнэж, зорилтоо дэвшүүлдэг уламжлалт ажлуудаа хийнэ. Удахгүй ШУА-ийн их чуулган болж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад шинжлэх ухааны ажилтнуудын үүрэг, оролцоо ямар байхыг гол сэдвээ болгон ярилцана. ШУА-ийн болон эрдэм шинжилгээний олон нийт аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж нэрлэгдэж байгаа Технологийн шинэ эринд улс орноо хөгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг асуудал анхаарлын төвд байж ирсэн. Энэ жил Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтод Засгийн газрынхаа сайн дурын илтгэлийг бичиж танилцуулсан. Үнэлгээ гайгүй гарч, тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх зөвлөмж ирсэн. Тэр дагуу ШУА-ийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд  ажиллаж байна. Энэ өдрүүдэд манай бүх хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, тайлангийн хурлаа хийж байна. -Одоо танай  салбарт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна? -Шинжлэх ухааны ажилтны их хурлаар бий болсон хандлагын өөрчлөлт дараагийн сонгуульд хэн ялахаас үл хамааран  үргэлжлээсэй. Нөгөө талаас шинжлэх ухааны ажилтны их хурлаас хэрэгжүүлж эхэлсэн ажлуудын эрчмийг сулруулалгүй үргэлжүүлж, үр дүн гаргаасай гэсэн хүлээлт байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт нэмэгдэж, менежментийн систем боловсронгуй болох  ёстой, хөрөнгө оруулалт хугацаандаа орж бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин нэмэгдэж, оюуны хөдөлмөрийн үнэлэмж дээшлэх ёстой. Гол хүрээлэнгүүдийн лабораторийн  багаж төхөөрөмжүүд үндсэндээ 1970-аад оных байгаа тул шинэчлэх ёстой. Энэ ажил төлөвлөлтгүй явдаг тал бий. Ганц хоёр сайн лабораторийг манай эрдэмтэд хөөцөлдөж оруулж ирдэг ч  түүнийг ажиллуулах боловсон хүчин бэлтгэгдээгүй, хэрэглэдэг урвалж түүхий эд дутмаг, ийм байдалтай байсаар зарим тоног төхөөрөмж хуучрах хандлага байна. Иймд тоног төхөөрөмжүүдийг захиалахдаа  урвалж, түүхий эдийг дагалдуулж захиалах хэрэгтэй. Эдгээр асуудлууд шийдэгдээд явбал шинжлэх ухаан, технологийн  салбарын ирээдүй өөдрөг гэгээлэг болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.22  БААСАН  №233  (6200)
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

11 цаг 45 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

12 цаг 38 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

15 цаг 47 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

23 цаг 3 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

23 цаг 3 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин
Малчин өрхийн 1-2 дугаар ангийн хүүхдийг хосолсон хэлбэрээр сургадаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг хосолсон хэлбэрээр явуулдаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Уржигдар 15 цаг 18 мин
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

өгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

Уржигдар 10 цаг 41 мин