Адуучдын чансааг тодорхойлсон “АГТАНА ХҮРЭЭТ”

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачлагаар Дарьганга сумын нутаг  Шилийн богд уулын  ар бэлд адуучдын баярыг  хоёр дахь жилдээ  зохион байгууллаа.Адуучдын баярын гол зорилго нь монгол адуу, түүнийг дагасан  өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэдэг. Тус баярыг энэ жил  Монголын гэрэл зургийн холбоо, ӨМӨЗО-ны "Одон" телевиз, "Эх орон" телевиз, "Талын түрлэг" сэтгүүлчдийн бүлгэм, “Ухаантай морь” сэтгүүл, "Монцамэ" агентлагийн Япон улсын сурвалжлагч, фото зураг сонирхогчид зэрэг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлан олон нийтэд хүргэсэн юм. Шилийн богд уулын оройгоос ургах нарыг харах “Нарны ёслол”-оо эхэлсэн  “Агтана хүрээт” наадмын нээлтэд  УИХ-ын гишүүн Ч.Улааны "Аварга зээрд" хэмээн алдаршсан хурдан хүлгийг алдаршуулсан юм.  Энэхүү алдарт хурдан хүлэг энэ жил 25 нас хүрч байна. Адуучдын авхаалж сорьсон уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, хамгийн сайн ногт, хазаар зангидагч, мөн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн хүлэгч эрс оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлджээ. “Агтана хүрээт 2019” наадмын үеэр МУЭ-ийн зураач Н.Амарсайхан, н.Содномдаржаа адуучдын уралдаан, тэмцээний торгон  агшныг уран зургаар газар дээр нь зурж буулгасан нь олны сонирхлыг  татлаа. Мөн Дарьганга сумын зураач Б.Энхмаа, зураач, соёл судлаач Д.Амараа нар гэрэл зураг болон монгол зургийн үзэсгэлэнгээ гаргаж олонд сурталчлав. . “Агтана хүрээт” наадам нь дотоод, гадаадын жуулчдад сүхбаатарчуудын аж байдлын онцлогийг харуулах, шүтлэгт хайрхан, уул усныхаа тухай танилцуулах боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой юм. Монгол адууны өв соёлыг хадгалж, хамгаалах, адуучдын чансааг сорьж тодорхойлох болсон "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам жилээс жилд олныг хамарсан томоохон баяр болж байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 1 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06