"Оюутолгойн гэрээг урвагчид өмөөрч эхэллээ”

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан, Гүйцэтгэх товчооны гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн нар Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан: - Монгол Улсын шүүхээс “Дубайн гэрээ”-г хууль бус байсныг тогтоолоо.  Засгийн газар энэхүү шийдвэрийг хүлээн авч  Дубайн гэрээг цуцлан, Оюутолгойтой дахин хэлэлцээр хийх хэрэгтэй. Гэтэл хууль сахиулах үүрэгтэй Ц.Нямдорж их олон юм ярьж байна. Дубайн гэрээг цээжээрээ хамгаална, Монгол Улсад ашигтай л гэнэ. Оюу толгойн гэрээг баталснаас хойш өнөөг хүртэл хамгаалж, ард түмнийг хуурсаар ирсэн луйварчин  өөрийгөө илчилсэн нь сайн хэрэг. Монголын ард түмэн 100 хувь эзэмших ёстой байсан баялгийг хамгийн дээд тал нь 34 хувь эзэмшинэ гэж баталсан хүн бол Ц.Нямдорж юм. Оюутолгойн гэрээ батлагдахад энэ хүн Хууль зүйн сайд байсан. УИХ-ыг нууцаар хуралдуулан, олны эсэргүүцлийг үл хайхран, шөнөөр баталсан. Дубайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж шүүх батлаад байхад шүүхийнхээ эсрэг ярьдаг Хууль зүйн сайдтай байж болохгүй. Хэрэв Монгол Улсад хууль хэрэгждэг байсан бол Ц.Нямдорж шоронд суух байсан юм. Ц.Нямдорж “Рио Тинто”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, тагнуулч, урвагч. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар : - Ойрын үед төрд шургалсан улаан хамгаалагч нар ил болж, Монголын ард түмэнд сайн зүйл болж байна.  “Риотинто”-гийн Засгийн газар,  УИХ манай улсыг өрөнд оруулсан.  Одоо хэн хэн Риотинто өмөөрч байна, урвагчид ил болж байна.  Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд тухайн үед одоо ч УИХ дээр байдаг тэнхээгээрээ л ард түмний эрх ашгийг ярьж байна.  Харин төрд шургалсан хувалзнууд сайдын суудалд суучихаад үнэнд  гүйцэгдэж байна.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат олигархиудад үйлчилсэн.  Дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди одоо Оюутолгойн  ТУЗ-д байгаа.  Олон сая ам.долларын ашигтай ажиллаж байна. Харин ард түмний гурван хүн тутмын нэг ажилгүй байна.  Ядуурал 34 хувьтай байгаа.  Оюутолгойн гэрээг байгуулснаар өнөөдөр монголчууд 29.7 тэрбумын өртэй болсон. Монгол Улс гадаадын 16 компанид барьцаанд үлдээдэг хэрэгсэл нь болсон.  Тэгэхээр одоо оройтсон ч гэлээ энэ  компанитай хэлэлцээрийн ширээний ард суух цаг болсон. Эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн: -Би УИХ-аас байгуулсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт орж ажилласан.  Ажлын хэсгээс дүгнэлт гарсан.  Гэвч  тухайн дүгнэлтийг УИХ хэлэлцэх дургүй байна. Оюутолгойн асуудлыг шалгаж байхад санхүүтэй холбоотой тоонууд нь их зөрүүтэй байсан.  Эдийн засгийн үзүүлэлтүүд нь дэндүү хариуцлагагүй  сул явж ирсэн. Ард түмэнд болохоор ашигтай сайн төсөл гэнэ.  Яг үзэхээр худлаа байдаг.  Тухайлбал 2009 онд  Оюутолгойн гэрээг байгуулах үед Монгол Улс 2.4 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан.  Харин өнөөдөр 29.7 тэрбумын өртэй болсон байна.  Тэгэхээр Оюутолгой төсөл Монголын эдийн засагт ашигтай байж чадаж байна уу.  Нэг жишээ л энэ байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:- Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдгийг ард түмэн ойлгоод эхэлжээ. Энэ гэрээг гардаж хийсэн хүмүүс ч буруугаа ухамсарлаад эхэлсэн байна.  Энэ бүхэн бидний ярьж байгаагаар биш гадны тагнуулын байгууллагын жишээгээр ч тогтоогддог. Викиликсээр АНУ-ын тагнуулын байгууллагын албан захидлуудыг  хэдэн жилийн өмнө задалж байсан.  Энэ дотор Монголын дотоод улс төр, Оюутолгойтой холбоотой мэдээллүүд байдаг.  2008 онд Канадын Худалдааны сайд ирээд Монгол Улсын Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд, УИХ-ын  дарга гээд эрх бүхий бүх албан тушаалтнуудтай уулзаад явсан.  Тэгэхдээ “Энэ улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр баялагийнхаа 51 хувийг эзэмшинэ гэсэн хатуу байр суурьтай хүн байна.  Энэ хүний нөлөөг байхгүй болгохгүй бол Оюутолгойн гэрээ явахгүй” гэсэн утгатай захиаг ирүүлсэн байдаг.  Мөн ҮАБЗ-ийн тэмдэглэлийг явуулж,  Н.Энхбаяр гэдэг хүн эсэргүүцээд Оюутолгойн гэрээг унагалаа гэсэн байдаг.  Тэгэхээр одоо Оюутолгойн гэрээг засахын тулд эхлээд Монголын төрд байгаа “Риотинто”-гийн төлөөллүүдийг зайлуулах хэрэгтэй.  Өнөөдөр “Риотинто” дуугараагүй байхад Монголын төр засаг дотор байгаа луйварчид нь дуугарч байна.  Хулгайч хүн хамгийн түрүүнд би хулгайч биш тэр хулгайч  гэж дуугардагтай адил зүйл болж байна. Эх сурвалж:www.polit.mn  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12