ҮАБЗ-ийн "шахалтаар” Н.Баяртсайханыг чөлөөллөө

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ.  Түүнийг  Монгол Улс Саарал жагсаалтад орсон асуудалд буруутгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь энэ юм.  Өмнө нь чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын бүлэг завсарлага аваад байв.   Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудалд ч бүлгийн гишүүд  хоёр хуваагдсан тухай мэдээлэл ч байсан.  Мөн  Н.Баяртсайхан өчигдрийг хүртэл чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгөөгүй байсан юм.  Тэгвэл  Монголбанкны ерөнхийлөгч  өчигдөр өргөдлөө өгөөд л өнөөдөр ажлаа өгчихлөө. Асуудал тун шуурхай шийдэгчихэв.   Өмнөх хурал дээр өмөөрөөд байсан гишүүд ч өнөөдөр юм дуугарсангүй.  Энэ нь  ҮАБЗ-ийн хуралдаанд  Н.Баяртсайханы асуудал орсонтой холбоотой бололтой.  Өнгөрсөн мягмар гаригт болсон ҮАБЗ-ийн хуралдаанд Н.Баяртсайханы асуудал орж, түүнийг ажлаа өгөхийг шаардсан нь ч үнэн юм байна.  Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар Н.Баяртсайханы мэдээллийг сонссон.  Нэлээд дэлгэрэнгүй  ярилцсан. Эдийн засгийн өсөлтүүд, төсвийн алдагдал буурсан олон эерэг үзүүлэлт байгаа боловч саарал жагсаалтад орсон нь банк санхүүгийн байгууллагын хяналт шалгалттай холбоотой асуудал гэдгийг хэлсэн” гэлээ.   Энэхүү хуралдааны дараа л  Н.Баяртсайхан өргөдлөө өгч, өнөөдөр асуудал  л тун хурдан шийдэгдчихлээ.  ТэгэхээрҮАБЗ-ийн "шахалтаар” Н.Баяртсайханыг чөлөөлж байгаа нь үнэн бололтой.  Мөн өнөөдрийн чуулганаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Эх сурвалж:www.polit.mn   
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 2 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06