В.В.Набоковын архивыг ОХУ-д буцааж авчрах уу?

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Нэрт зохиолчийн цуглуулгыг хадгалах газар нь Санкт-Петербургийн улсын их сургуулийн В.В.Набоковын музей, эсвэл Ленинград мужийн Рождествено дахь Набоковын гэр музей байж болохыг ОХУ-ын Соёлын дэд сайд Алла Манилова онцлов-
Д.ЭНХЭЭ Нэрт зохиолч Набоковын гадаадад байгаа архив ОХУ-д буцаж ирж болох юм, гэхдээ өв залгамжлагчид энэ асуудлаар эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Энэ талаар Санкт-Петербургийн олон улсын Соёлын форумын үеэр бямба гаригт Набоковын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэгт оролцсон ОХУ-ын Ёоёлын дэд сайд Алла Манилова мэдэгджээ. "Энэ бол их эртний түүх. 1990-ээд оны үед Набоковын хүү Дмитрий Владимирович надтай уулзахаар гадаадаас ирж, архивыг буцаах боломжийн талаар бид тун нухацтай ярилцаж хэлэлцсэн боловч тэр хүлээж авахын аргагүй байр суурь баримталж байсан юм. Тэрээр ОХУ-д эрх сэргээхээс нааш Набоковын өв, өмч хөрөнгийг ОХУ-д буцааж авчрах тухай ярих үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн. Одоо харин өв залгамжлагчид Набоковын музей холбооны статустай болчихвол түүний өвийг буцааж болох юм гэж байгаа. Бид харилцан бичиг солилцож, яриа хэлцэл хийж байгаа, Набоковын музейн өнөөгийн статус бол гарцаагүй холбооны статус мөн хэмээн бид тайлбарласан” хэмээн Манилова тайлбарлав. Зохиолчийн Швейцарьт хадгалагдаж байгаа хувийн архивыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх бодолтой байгаа талаар зохиолчийн гадаад дахь утга зохиолын сангийн төлөөлөл мэдэгджээ. Энэ цуглуулгыг өөртөө авахын төлөө ОХУ-д Санкт-Петербургийн улсын их сургуулийн В.В.Набоковын музей, Ленинград мужийн Рождествено дахь Набоковын гэр музей өрсөлдөж байгаа аж. Эдгээр хоёр музейн аль аль нь дээрх цуглуулгыг хадгалах газар байж болох бөгөөд энэ асуудлыг авч хэлэлцэхэд арай эрт байна хэмээн Манилова онцлов. "Энэ тухай одоо ярих боломжгүй. Ленинград мужийн амбан захирагч Александр Дрозденко Рождественод архив байх ёстой гэж үздэг. Татгалзах зүйл байхгүй. Бидэнд бол музей Орос оронд байх нь л чухал. Их сургуулийн дэргэдэх Набоковын музей Рождественотой харилцаа холбоотой байдаг” хэмээн дэд сайд өгүүлэв. Ингэхдээ тэр Петербургийн Большая Морская гудамжинд байрлах Санкт-Петербургийн Их сургуулийн дэргэдэх музейг Соёлын яам Орос улс дахь Набоковын уран бүтээлийн өвийг хадгалах, судлах, баяжуулах гол төв болгож хөгжүүлнэ гэдгийг онцолсон.  

Набоковын музей

  Санкт-Петербург дэх Набоковын музей нь Набоковынхны гэр бүл Орос орноос цагаачилж гарахаас өмнө амьдарч байсан байшингийнх нь нэгдүгээр давхарт байрладаг. Энд зохиолчийн эдлэж хэрэглэж байсан харандаа, гар бичмэл бүхий ноорог хуудас, нүдний шил, Scrabble тоглоом, пиджак, хүрэм, гутал, эрвээхэй барих бүрхүүл тор зэрэг хувийн эд зүйлс хадгалагддаг. Түүнчлэн Набоковын зохиол бүтээлийн анхны хэвлэлүүд, түүний дотор зохиолчийн гарын үсэг бүхий бүтээлүүд, өөрийнх нь барьж цуглуулсан ОХУ-д цорын ганц эрвээхэйн хатаамал цуглуулга зэргийг тус музейд мөн хадгалдаг. 2008 онд тус музей Санкт-Петербургийн их сургуулийн бүрэлдэхүүнд орсон. "Музей зөвхөн цуглуулгад тулгуурлахгүй, тэгээд ч цуглуулга бүрэн биш, үүнийг бид хүлээн зөвшөөрнө. Цуглуулга бүрэн бус, өв залгамжлагчид холбогдох шийдвэрээ гаргах хүртэл бүрэн байх боломжгүй, гэхдээ Большая Морская дахь музей бол агуу сод ухааны өлгий мөн. Музей үзэгчдийнхээ хамт үйл ажиллагаагаа зөвхөн цуглуулгад тулгуурлаж явуулах төдийгүй хэл бичгийн факультет дахь судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаанд мөн тулгуурлах болно” хэмээн тэрээр өгүүлэв. Оросын Соёлын дэд сайдын хэлснээр музейг хөгжүүлэх үйл ажиллагаанд Оросын музейн холбоог татаж оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Форумын үеэр хэлэлцүүлэг дээр янз бүрийн санаа бодлыг судалж боловсруулах ажил явж байгаа хэмээн Музейн холбооны тэргүүн, Эрмитажийн ерөнхий захирал Михаил Пиотровский нотолсон билээ. "Петербургт он удаан хугацаагаар амьдраагүй ч гэсэн Петербургийн соёлын маш хүчтэй бэлгэ тэмдэг болсон хэд хэдэн хүн бий. Тэдний нэг нь Николай Константинович Рерих, нөгөөх нь Набоков. Олон нийтийн хийгээд Петербургчүүдийн дэлхий дахины клубын хүчин чармайлтаар Рерихийг Петербургийн бэлгэ тэмдэг хэмээн бүгд хүлээж авцгаасан. Петербургт нэг их хамаарахгүй ч гэсэн музей нь байгаа болохоор Набоковыг бүрэн дүүрэн Петербургийнх болгох явдал бидний зорилт мөн, тийм болохоор бид хүмүүсийн дэвшүүлж гаргах санаа бодлыг хүлээж байна” хэмээн Пиотровский онцлов. Эх сурвалж: www.polit.mn
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05