Хамтын ажиллагаа чухал болохыг онцлов

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагаа Евроазийн орнуудын амьдралыг сайжрахад тусална гэж НҮБ-ын  нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдсэн байна. Тэрээр “Би  хоёр байгууллага хүчээ нэгтгэж бүс нутгийн бүх түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр энэ орнуудын амьдралд нааштай хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна” хэмээн НҮБ, Шанхайн хамтын ажиллагаанд зориулсан үйл ажиллагааны үеэр хэлжээ. Ялангуяа, Антонио Гутерриш Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны төв Азийн бүс цаашид нарийн харилцаа тогтоож хамтран идэвхтэй ажиллана гэж найдаж байгаагаа онцлов. Түүнээс гадна НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай  алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, үүний эсрэг тэмцэх, алан хядах ажиллагаа үйлдэх жинхэнэ шалтгааныг устгахад хүчээ дайчлахыг дэмжиж ажиллана гэв. Тэрээр “Бид дэлхийн аюулгүй байдлыг хангахад их төвөгтэй нөхцөл байдалтай тулгараад байна. Тиймээс  алан хядах ажиллагаа, тив дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдааны хоорондын уялдаа холбооны талаар ойлголтоо сайжруулах хэрэгтэй байна” гэж санууллаа.Мөн Ирак, Сири гэсэн хүний наймаанд оролцдог байгууллагыг устгах нь гадаадын алан хядагчид, зэвсгийг шилжүүлэхийн эсрэг хийх тэмцэлд баримтлах гол асуудал болохыг онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 1 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06