Монгол бахархлын өдрөөр  “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэнг нээнэ

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Музей бол түүх, соёлын дурсгал, хосгүй үнэт өвийг төрийн нэрийн өмнөөс хадгалж, хамгаалахын  зэрэгцээ хойч үедээ сурталчлан таниулж, Монголоо гэсэн бахархлаар хөглөж байдаг эрдэнийн сан билээ. Нөгөө талаар соёлын өвийг жуулчдад дэлгэн сонирхуулж эргээд улсын төсөвт орлого төвлөрүүлэх “мөнгөний авдар” ч гэж харж болно. Яг ийм өнцгөөр музейн урлагийг олон улсад хөгжүүлж байна.   Манайх ч ялгаагүй.  Нийслэлд хэд хэдэн музей үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс нэг салбарын түүхийг харуулдаг ч гэлээ дутахааргүй сан хөмрөгтэй, сонирхолтой музейг зорьж, сурвалжлага бэлтгэлээ. Энэ нь Монгол цэргийн музей. Хаалгаар нь  ороход л танк, их буу, хуягласан машин, байлдааны онгоцны  загварууд угтана. Энэ нь сүрлэг атлаа, яалт ч үгүй музейн хаалгаар орж үзэх сэдлийг төрүүлэх ажээ. Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон багтдаг гэдэг. Тэгвэл эцэг эх, үр хүүхэд эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсган хамгаалж ирсэн хилчид, дайчдын гэгээн дурсгал болон тэрхүү цаг хугацаагаар аялах боломжийг энэ музей олгож байна. Анх 1987 онд Сайд нарын зөвлөлийн “Монгол армийн цогцолбор” байгуулах тухай тогтоол гарснаар өнөөгийн Монгол цэргийн музей бий болох суурь болсон байна.  Тухайн үед музейн барилгыг Ардын армийн 022, 158 дугаар анги гүйцэтгэж, 1996 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор “Монгол цэргийн музей” нээлтээ хийж байжээ. Тус музей нь 13 төрлийн сан хөмрөгтэй, нийт 10 мянга орчим түүхийн үнэт өв байдаг аж. Түүний 20 хувийг үзвэрийн танхимд дэлгэдэг. Гэхдээ улирал тутам энэхүү үзвэрүүдээ шинэчилдэг байна. Харин үзвэрийн хувьд  “Эртний түүхийн”,  “Шинэ түүхийн”  болон “Маршал”-ын гэсэн хүндэтгэлийн танхимаас бүрдэх хоёр давхар барилга Их засаг их сургуулийн эсрэг талд байрладаг. Эртний түүхийн танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх дурсгал, Нийтийн тооллын өмнөх YII-YII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, төрөл бүрийн сумны зэвүүд бие хамгаалах хэрэгслүүд XIII зууны үед хамаарах чонын сийлбэр бүхий хотгор илд, 1972 оны хүрлээр цутгасан галт буу гэсэн ховор үнэт үзмэрүүдийг дэлгэжээ. Харин орчин үеийн Б танхимд  Богд хаант Монгол Улсын үеийн цэргийн түүхээс өнөө үеийг хүртэлх зэвсэгт хүчний шинэчлэл уламжлалыг харуулсан байна. Ардын армийн зэвсэглэлд хэрэглэж байсан буу зэвсэг, хувцас хэрэглэл, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны үеийн үйл явдлыг харуулсан түүхэн гэрэл зургууд, түүхэн биет үзмэр, мөнхийн гавьяат баатруудын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг үзүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлийн үзвэрийн хувьд Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулан хоёр биет үзмэрийг музейн ажилчид өөрсдийн гараар бүтээж өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хоёр танхимын голд дэлгэсэн байна. Баянцагааны дайны талаарх байдлыг үзэгчдэд бодит байдлаар дэлгэсэн байна. Энэ нь хүүхэд залуучуудад сонирхолтой байгаа юм.  Манай цэргийнхний хувьд мориор дайрдаг байсан нь энэ үеийн нэгэн онцлог аж. Тэдний хувцас хэрэглэл, зэр зэвсгийг харуулсан байхаас гадна Японы тал болон япон цэргүүдийн дүрслэлийг гаргасан байлаа. Харин хоёрдугаар давхарт Монголын модель сонирхогчдын холбоотой хамтран Халх голын дайны үеийг тухайн үеийн зургийг дуурайлган бүтээсэн байсан юм. Мөн тэр дурсгалыг томруулдаг шилээр харвал тэдний царайг яг ижил хийжээ. Энэхүү Халх голын ялалтын үзмэр нь Монгол цэргийн өдрийг хүртэл үзэгчдэд толилуулах юм байна. Монгол цэргийн музей нь зөвхөн Улаанбаатар хотод үзмэрээ дэлгээд зогсохгүй нүүдлийн үзэсгэлэн толилуулдаг. Тэгвэл энэ жил Халх голын дайны 80 жилийн ойтой холбогдуулан зүүн аймгуудаар яваад иржээ. Түүнээс гадна ОХУ-ын  Эрхүү мужид ч өөрийн үзэсгэлэнг толилуулсан байна. Мөн Батлан хамгаалах яам Ахмадын жанжин тугийн холбоотой хамтран Дархан-Замын-Үүд хүртэлх төмөр замын дагуух зөрлөгүүдэд үзэсгэлэнгээ дэлгэсэнг онцлох нь зүйтэй байх. Тэгвэл энэ сарын 27-ныг Чингис хааны мэндэлсний ой буюу “Монгол бахархлын өдөр” болгон бүх нийтээрээ тэмдэглэдэг билээ. Энэ өдөр Монгол цэргийн музейгээс иргэд, хүүхэд, залууст Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг дэлгэсэн “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ талаар Монгол цэргийн музейн ерөнхий менежер Ж.Алтангэрэл “Үзэсгэлэнд Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол Улс, Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэл, хөгжлийг харуулсан цэргийн зэр зэвсэг, эдлэл хэрэгсэл, археологийн олдворууд, биет үзмэр, эд өлөг, цаасан суурьт архивын баримт матералиуд гэсэн онц сонирхолтой үзмэрийг толилуулж буйгаараа онцлогтой” гэсэн юм. Тус өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол цэргийн музей, Улсын их дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалахын төв архив хамтран ажиллаж байгаа юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 2 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

12 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06