Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.САРУУЛ Та бүхнийг 143 сая төгрөг босгож 25 дугаар тусгай сургуулийн сурах орчныг сайжруулсан АШУҮИС-ийн оюутан Ш.Мөнхзултай танилцуулах гэж байна. Тэрээр дөрвөн настайдаа уншиж, бичиж, бодож сурсан, 15-тайдаа XII ангиа дүүргэсэн. 21 настайдаа АШУИС-ийг төгсөнө.  Англи, солонгос, япон хэлтэй. Нэхдэг, хатгадаг, тоглолтын make up хийдэг. Таэквондогоор хичээллэдэг. Гоёл чимэглэлээ өөрөө хийгээд зүүчихдэг. Хамгийн гол нь бусдад гэрэл түгээж ажиллахад нас хамаагүйг баталсан түүнтэй ярилцахаар урьсан юм.    -Уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач? -Би 20 настай. АШУҮИС-ийн оюутан. 2021 онд төгсөнө. Би Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Аав монгол хэлний багш, ээж нүдний эмч. Миний хувьд 15 настайдаа анх оюутан болж хотод орж ирж байсан. 15 настайдаа оюутан болж ирсэн гэхээр хүн их гайхдаг. Зарим хүн одоо ч  надаас “...Чи хэддүгээр анги вэ” гэж асуудаг юм. -Чамайг 25 дугаар тусгай сургуулийн сурах орчныг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж 200 гаруй хүүхдийг таатай орчинд суралцахад нь тусалсан гэж сонссон. Энэ том ажлын ард ийм жаахан охин гарсан гэхээр санаанд багтахгүй юм. Бэрхшээлтэй зүйл олон байсан биз? -Тийм ээ, бид төслөө эхлүүлж байхад алдаж, онож байсан. Энэ төслийн ард олон хүн ажилласан. Түүний нэг нь манай “Гэрэл гаргагч” тэвчээргүй залуусын нэгдэл юм. Нэгдэл маань байгуулагдаад гурван жил болох гэж байна. Энэ хугацаанд бид нэлээд зүйлийг хийжээ. Жишээлбэл, Шар хадны эцэст байрладаг нэг айлыг тохижуулж өгч байлаа. Сургалт, лекц гээд олон нийтэд чиглэсэн олон ажлыг хийсэн. Энэ дунд хагас зуун жилийн настай 25 дугаар тусгай сургуулийн сурах орчин бидний нүдэнд их эмзэг туссан. Анх тэр сургууль руу ороход үүдний довжоо нь тэргэнцэртэй хүүхэд битгий хэл бид ч бүдэрч унахаар байсан. Шат, бариул, Оросын төмөр паар, сурах орчин, ариун цэврийн өрөө нь нэлээн хэцүү байдалтай байсан. Аутизм, дауны эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд 200 гаруй хүүхэд суралцдаг юм байна лээ. Тийм барилга дотор ийм эмгэгтэй, өвчтэй хүүхдүүд суралцаж байна гэдэг нь өөрөө их том сэдэв байсан. Тийм болохоор анх энэ төслийг эхлүүлж байсан. -Ямар хугацаанд сургуулийн орчныг сайжруулж байсан бэ. Өдөр өнжүүлэх төвийн тохижилтын зургийг өөрсдөө гаргасан гэж сонссон юм байна? -Олон байгууллага руу саналаа явуулж байсан. Бараг 100-гаад байгууллага руу явуулсан. Тэгээд л өдөр болгон мэйл ирэхийг нь хүлээгээд л. Бид эхлээд мэйл явуулаад араас нь тамга тэмдэгтэй хүсэлт гаргаад явуулдаг байсан. Тэр цааснууд одоо хүртэл хадгалаастай байдаг. 100 гаруй компани руу явуулсан. Ингээд бид нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон сайхан компанийн дэмжлэгтэйгээр 25 дугаар тусгай сургуулийн сурах орчныг сайжруулж чадсан. Энэ төслийн ард 200 гаруй хүүхэд таатай орчинд сурах боломжтой болж байгаа гэж бодоход л цаанаасаа их гоё санагдаж байсан. Тэр үедээ ёстой бөөн баяр болж байлаа. Төсөл маань ойролцоогоор дөрвөн сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд хамгийн том ажил болох цахилгаан шат баригдсан. Энэ нь 143 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл байсан. Төсөлд маань хөлд оруулагч тэргэнцэр багтсан. Хүүхдүүдийн биеийн өндөр болон бүх стандартыг хангасан зөөлөн бариулыг хананд суурилуулж өгсөн. Өмнө нь трубаг бариул болгон ашигладаг байсан. Тэр нь мэдээж эрсдэл өндөртэй шүү дээ. Сурах орчныг сайжруулсан. Хоёрдугаар давхарт өдөр өнжүүлэх төвийг тохижуулсан. Бид өдөр өнжүүлэх төвийг өөрсдөө гараараа хийсэн. Ер нь доторх бүх юмыг нь янзалж өгсөн. Анги танхимд өөсрдийнхөө гэрээс тоглодоггүй тоглоомнуудаа аваачиж өгөхөөс гадна эвент үүсгэж тоглоомын хандивт хүмүүсийг уриалсны үр дүнд олон гоё тоглоомтой болсон. -Сурах орчныг сайжруулах төслийн нэг гол зүйл нь цахилгаан шат байсан гэж байсан. Ямар эерэг үзүүлэлтүүд гарсан бэ? -Сургуулийн шатаар эмэгтэй багш нар хүүхдүүдээ тэргэнцэртэй нь өргөж буулгахад маш их хүндрэлтэй байдаг учраас цахилгаан шат суурилуулахаар шийдэж байсан. Энэ нь товчлуур дарангуут гэрэл асдаг, шилэн хаалгатайгаараа онцлогтой байсан. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зовлонг тэргэнцэр дээр сууж байж л мэдэрдэг юм байна лээ. Бид бүгдээрээ нэг нэг объект аваад тэргэнцэртэй явж үзсэн. Тэр ч байтугай халтиргаатай үед Богд уул руу нэгийгээ тэргэнцэр дээр суулгаад араас нь түрээд гарч байлаа. Тэргэнцэр дээр сууж байгаа хүн айдастай байдаг юм байна лээ. Доошоо хальтраад уначихвал яах вэ гээд л олон зүйл тэрхэн хугацаанд бодогддог юм билээ. Түрж байгаа хүмүүсийн хувьд ч ачаалал үүсэхээс эхлээд их хүндрэлтэй байсан. Уул ч гэлтгүй хотын төвөөр явж үзсэн. Миний хувьд тэргэнцэртэй кино театрын орох шатаар гарах гэж оролдсон. Араасаа хүнээр түрүүлэхгүйгээр орж үзэхэд тэвчээр барагдаад тухайн үедээ уйлж байсан. -Сайн үйлсийн аянд оролцохоос гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? -Сүүлийн нэг жилийн хугацаанд тоглолтын арын нүүр будалт ч юм уу, аль эсвэл таньдаг ах эгч нарынхаа хуримын будалтыг хийдэг болчихсон. Өчигдөр гэхэд нутгийнхаа ах нарын тоглолтын ард нүүр будалтыг нь хариуцаж ажилласан. -Уяхан турьхан охин гэж бодож байсан чинь таэквондогоор хичээллэдэг. Болоогүй их сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багт тоглодог. Нэлээн спортлог охин болж таарсан? -Таэквондо бол цэвэр биеэ хамгаалах урлаг. Би энэ спортоор тавдугаар анги хүртлээ хичээллэж байсан. Түүнээс хойш ерөнхийдөө суурь эвсэл суучихсан. Ганц хоёр тактикийн юмнууд мэддэг болчихсон. Дараа нь долдугаар ангиасаа төгсөх хүртлээ долоон жил волейболоор хичээллэсэн. Төгсөөд их сургуулийнхаа шигшээ багт хоёр жил тоглосон. Олон улсын хэмжээний мастер Гаамаа багшийнхаа удирдлага дор тоглодог байсан. -Хөөрхөн царайтай охид хоосон толгойтой. Амар хялбар амьдралаар амьдрахыг хүсэгчид гэсэн ойлголт нийгэмд мэр сэр байдаг. Дотоод, гадаад гоо үзэсгэлэнтэй. Бас хийж бүтээсэн олон зүйлтэй шинэ үеийн залуусын гэрэлтэй төлөөлөлтэй ярилцаж суух сайхан байна. Нийгмийн өнгө, төрхийг хааяа өөрийнхөөрөө тольдоход юу боддог вэ? -Эмэгтэй хүүхэд хатуу чанга байсан нь дээр гэж боддог. Ирээдүйд ээж болно. Хүний хань болно. Энэ нь жендертэй хамаагүй шүү. Гэхдээ эмэгтэй хүн архи дарсны тал дээр жаахан цензуртэй л байх хэрэгтэй. Миний хувьд анагаахын ухааны их сургуульд суралцаж байгаа болохоор архи хүний биед ямар хор уршигтайг мэддэг. Тиймээс хэрэглэдэггүй. Ах маань цагдаагийн байгууллагад ажилладаг учраас байнга анхааруулж сэрэмжлүүлдэг. Ер нь архи согтууруулах ундааг залуус их хэрэглэж байна. Энэ асуудал дээр “Тунг нь тааруулах нь чухал” гэж боддог. Үнэхээр хэрэглэмээр санагдаад нөхцөл нь тэгж бүрдээд байгаа бол тунг нь л тааруулах хэрэгтэй. Аливаа зүйл хэтэрхээрээ утгаа алддаг. Ийм нэг дотоод, гадаад гоо сайхан цогцолсон хөөрхөн охинтой санаандгүй танилцахдаа “Хясаанд нуугдсан сувд” үзсэн лугаа адил баярласан. Харахаас хайр хүрэм энхрий зөөлөн мэдрэмжийг өгөх түүний гал цогтой нүднээс олон хүсэл мөрөөдлийг нь унших шиг болсон. Амьдралын их далайгаас шүүрдсэн “Хясаанд нуугдсан сувд”-ыг хэдхэн жилийн дараа та бид цагаан халаадтайгаар харна. Нүүрэндээ оо энгэсэг төдий л түрхдэггүй, хумс хуруугаа айхтар будаж янзлахад анхаарал хандуулдаггүй эгэл хэрнээ эрхэмсэг охиныг далай сувдаа нуудаг шиг, үүл усаа хураадаг шиг, уул эрдэнээ нуудаг шиг олны өмнө ил гаргахдаа жаахан харамлах сэтгэл төрж байснаа нуух юун. Шувуу хүртэл өндгөө сүүдрээс хамгаалдаг шиг эгч хүний сэтгэлээр ийн санаа зовоосон нь тэр  биз. Ихийг хийж бүтээх хүсэлтэй шинэ цагийн залуусын төлөөлөл болсон түүнээс урам, эрч хүч авч гэгээлэг бүхнээр цэнэглэгдэх сайхан байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

1 цаг 2 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

4 цаг 21 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

8 цаг 27 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

8 цаг 27 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

8 цаг 27 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 48 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин