Х.Болорчулуун Ц.Нямдорж нар маргаж, нэгнээ боож унагахад хүрчээ

2019-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь МАН-ын бүлэг арваннэгдүгээр сарын 17-нд хаалттайгаар хуралдсан.   Тэд “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй бөөн хэрүүл зодоон болж, хурал нь өндөрлөсөн байна.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан сурагтай.   ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун түүнийг ““Рио Тинто”-гийн талд байнга зогсдог” хэмээн шүүмжилжээ. Энэ маргаанаас үүдэн Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль” гэснээс болж, Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдыг заамдан авч, хоолойг нь боож, түлхсэн байна. Маргалдаж, муудалцан заамдалцахдаа хүрсэн тэр хоёрыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаж хуралдаан өндөрлөжээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06