Оросын дөрвөн сул талын талаар Хятадын хэвлэлд ингэж бичжээ

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Орос улс хүчин чадал ихтэй дэлхийн гурван гүрний нэгэнд багтдаг хэдий ч түүнд дөрвөн сул тал бий хэмээн хятадын Sohu хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлд дурдсаныг РИА Новости мэдээлсэн байна. "Нэгдүгээрт, энэ бол хүн ам. Оросын хүн амын тооны асуудал байнга л төвөг учруулж байсан”  хэмээн өгүүлэлд бичжээ. Хүн амын эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэнцэл алдагдахад хүргэсэн Дэлхийн хоёрдугаар дайн, мөн ЗСБНХУ задарсны үр дагавар ийм байдлыг үүсгэсэн хэмээн тус өгүүлэлд онцолжээ. Орос улсын сул талын тоонд зохиогч олон үндэстэн ястан бүхий хүн амыг удирдан жолоодоход төвөгтэй, бас эдийн засгийн хүндрэл бэрхшээл зэргийг мөн хамааруулжээ. Өгүүллийг бичигчийн үзэл бодлоор хуучин Зөвлөлт Холбоот Улсын үеийн хүнд аж үйлдвэрийн хөгжилд суурилсан эдийн засгийн моно чиглэл, бусад салбарын хөгжилд хохиролтой Цэрэг – аж үйлдвэрийн цогцолбор, мөн түүнчлэн улс орны газар зүйн тийм ч таатай бус байршил зэрэг нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлд хүргэсэн аж. Үүнээс гадна олон улсын хүнд хэцүү нөхцөл байдалд Sohu анхаарал хандуулжээ. “Хэрвээ чи энхийг хүсч байгаа бол хэрэгтэй байна аа л гэсэн үг” хэмээх энэ үгээр олон улсын өнөөгийн нөхцөл байдлыг ОХУ-д хамааруулан тодорхойлж болох юм” хэмээн зохиогч үзэж байна. АНУ-ын гол өрсөлдөгч болохын хувьд Вашингтоны зүгээс ОХУ-д гарцаагүй дарамт шахалт үзүүлсээр байх болно хэмээн тэрээр төгсгөлд нь дүгнэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06