Атрын 60 жилийн түүхийг дэлгэлээ

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х.Оюунболд   Монголын уран зургийн галерейд Атар газрын хөгжлийн нэгэн жарныг харуулсан  “Атар 60” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Гамма” агентлагийн захирал С.Цацралт, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монголын тариаланчдын  үндэсний холбоо болон бусад уран бүтээлч энэ үзэсгэлэнд Монгол Улсад хөдөө аж ахуй ялангуяа, атрын аяныг эзэмших аян өрнөж байгааг харуулсан уран бүтээлээ дэлгэсэн байв. Үзэсгэлэнг зохион байгуулагч, Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүлэгч Ч.Пэрэнлэй “Газар тариалан манай оронд хэрхэн хөгжиж ирснийг харуулсан үзэсгэлэн дөрвөн хэсгээс бүрдсэн байгаа. Тухайлбал, 1900-1948, газар тариалангийн яг суурь тавигдаж байсан 1948-1959 оны тухайн үеийн түүхийг харуулсан хэсэг орж байгаа. Залуу үедээ манай орны газар тариалангийн салбар үүссэн түүхийг харуулахыг зорьсон 600 хүний үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэнг гаргаад байна. Энэ нь манай оронд газар тариалан нь монголын түүхэнд бие даан хөгжсөний баталгаа болсон том түүхэн хуудас боллоо гэж үзэж байна” гэсэн юм.     Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт “Дорнодоос ,Баян-Өлгий, Ховд аймаг хүртэлх одоо ажиллаж байгаа 60 гаруй аж ахуйгаар явж авсан гэрэл зурагнууд  нь энэ үзэсгэлэнд багтсан” гэв. Тухайн цаг үеийн газар тариалангийн ховор түүхэн үеийг харуулсан үзэсгэлэнд хүмүүсийн анхаарлыг татсан олон ховор нандин зураг, атрыг анх эзэмшихээр очсон залуусын эдлэл хэрэглэл, одон, медаль, сайшаалын бичиг, пянз тоглуулагч, гар цүнх, аяны цүнх, цагаан ор, радиог тавьсан байв. Атрыг анх эзэмших  үйлсэд оролцож байсан залуучуудын нэг энэ салбараас төрсөн гурав дахь  Хөдөлмөрийн баатар Ц.Сандагдалай “1953 онд Монголд анхны ДЦ 54 трактор ирснээр Жаргалантын сангийн аж ахуйн  5-6 залуу тракторын жолоочийн курс төгссөн юм. 16 настайдаа трактор жолоодож атрын аянд оролцож явснаараа бахархдаг” гэж ярилаа. Тэр үед атар газар эзэмшихээр очсон залуучуудын ажил, шатахуун тосыг үхэр тэргээр хэмждэг тийм үед ажиллаж байлаа”  гэлээ.   Тэрээр “Би 1961 онд 1412 га газрыг хагалснаар  Хөдөлмөрийн баатар цолыг 24 настайдаа хүртсэн. Одоо 84 настай. Энэ цолыг хүртээд 60 жил болж байна.  Миний хувьд түүхэнд байхгүй сайхан үйл явдал. Би азтай хүн дээ” гэж байв. Үзэсгэлэнгээс гадна түүхэн  баримтат болон уран сайхны киноны нээлт, баярын хурал, концертыг ойн хүрээнд зохион байгуулна. Мөн төр засгаас энэ салбарт зүтгэж байгаа тариаланчдаа шагнаж урамшуулах ажээ. Харин үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон хүндэт зочид болон Хөдөлмөрийн баатар Ц. Сандагдалай нарт  зохион байгуулагч Монголын тариаланчдын  үндэсний холбооныхон шагнал гардууллаа. Үзэсгэлэн долоо хоног  үргэлжилнэ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 51 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06