Хонгконгийн их сургууль “дайны талбар” болж хувирав

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд   Засгийн газрын эрх баригчдыг эсэргүүцсэн жагсагчид бөмбөг дэлбэлж, түймэр тавьснаар тулааны талбар болж хувирсан Политехникийн их сургууль руу Хонгконгийн цагдаагийнхан дайраагүй гэж мэдэгдсэн байна. Мэдэгдэлдээ энэ талаарх бүх цуурхал худлаа болохоос гадна тайван байдлыг тогтоохыг олон удаа уриалсны дараа хяналтаа тогтоох арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж дурджээ. Өнгөрсөн бямба гаригийн оройноос энэ их сургуульд хүчирхийлэл гарсан байна. Мөн хэвлэлд бичсэнээр жагсагчид тэнд бүгснээс гадна цагдаагийнхныг довтлохын тулд сургуулийн лабораториос нь химийн бодис хулгайлсан аж. Мөн өчигдөр өглөө  их сургуулийн ойролцоох гудамжинд босгосон хаалт, хогийг цэвэрлэхийн тулд  100 гаруй жагсагч цугларсныг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглан тараажээ. Үүний дараа нөхцөл байдал хурцдаж цагдаагийн хоёр ажилтан шархдаж, эргүүлийн машиныг сүйтгэсэн байна. Түүнээс гадна жагсагчид шинжлэх ухааны хүрээлэн, метроны буудлыг холбосон гүүрийг шатаажээ. Мөн  нийтийн цахим сүлжээнд хүний аминд хүрсэн ноцтой мөргөлдөөн болсноос гадна жагсагчид хлорын хийтэй бөмбөг бэлтгэсэн байсан тухай мэдээллийг түгээсэн гэж  “Глобал таймс” сонинд бичжээ. Өчигдөр өглөө хүртэл  үргэлжилсэн үймээний үеэр цагдаагийнхан 100 гаруй жагсагчийг баривчилсан байна. Өнгөрсөн долоо хоногоос хурцадсан Хонгконгийн мөргөлдөөний улмаас сургууль, худалдааны төвүүдийг хаахад хүрснээс гадна нийтийн тээврийг зогсоосон юм. Үүний улмаас нэг хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан байна. Зарим хүн Хонгконгийн нийгэм, эдийн засгийг  уналтад хүргэсэн удаан үргэлжилж байгаа  энэ мөргөлдөөнийг дараагийн үе шатандаа орсон гэж үзэж байгаа аж. Цагдаагийнхан нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд  их сургуульд байрлаж байгаа жагсагчдад зэвсэг болон хүний амь насанд аюул учруулах эд зүйлсээ орхих, нүүрээ нуусан багаа авах, Чеонг ван Роад гүүрээр журамтай гарч ирэхийг уриалсан байна. Мөн тэдний өгсөн зааврыг дагах, цагдаа нар руу халдахгүй байх  ёстой гэж мэдэгджээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 53 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 32 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06