Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
   

-Төв аппаратад биш төрийн нэгж дээр амьдрал буцалдаг юм-

  С.УЯНГА   Нэг л мэдэхэд хакердуулсан, цахимаар залилуулсан хэргийн хохирогчид Монголоор дүүрлээ. Цахим орчинд идэвхтэй хүн бүр л “Фэйсбүүк чатаар мөнгө гуйхгүй шүү” гэсэн сэрэмжлүүлгийг нүүр номонд нийтэлдэг болов. Мөн оюутан сурагчид интернэт кафед ороод фэйсбүүкээ нээлттэй орхидог, ухаалаг утсаа алдлаа гэхэд нүүр ном нь автомат тохиргоотой байдаг гэхчлэн алхам тутамдаа хохирогч болох эрсдэл хүлээж байгаа нь цахимаар үйлдэгддэг залилах гэмт хэрэг газар авсны тод илрэл. Нэг ёсондоо Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах асуудалд Монгол Улс тэг зогсолт хийсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл сайд дарга нар сэтгүүлчдийн өмнө бол “Тэмцэнэ, төсөвлөнө, төрийн албан хаагчдаа сургаж мэргэшүүлнэ” гэдэг ч хачир дээрээ амьдрал хаана буцалж байгааг анхаардаггүй. Цахим гэмт хэрэг гэдэг өргөн хүрээний ойлголт. Мэргэжлийн хэллэгээр бол хортой программ ашиглаж хакердаагүй бол тэр үйлдэл цахим гэмт хэрэг биш. Прокурор “даалгаагүй” л бол цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бараг хамаарахгүй. Харин олон нийтийн цахим гэмт хэрэг гэсэн ойлголт буюу хэн нэгний фэйсбүүкээр нэвтэрч хувийн мэдээллийг судалж ойр дотны хүмүүс рүү чат бичиж мөнгө зээлснийг залилан гэж байгаа юм. Гэхдээ үйлдэл нь ямар байснаас шалтгаалаад цахим гэмт хэргийн төрөлд хамаарч болно. Мэргэжлийн нарийн хэллэгээр бус олон нийтийн нэршил ойлголтоор  цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал Монголд “сайн” байгаа юу гэвэл, үгүй. Энд иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй олон зуун төрийн албан хаагчдыг хэлсэнгүй. Монгол төрийн бодлого, хүний нөөцийн хуваарилалт оновчгүй байгааг тодотгох гэсэн юм. Энгийн жишээ дурдахад, фэйсбүүкийн мэдээллээ алдсан, онлайн худалдаанд хууртаж эд хөрөнгөөрөө хохирсон хэдэн зуун, мянган иргэн цагдаад хандаж байна. Тэд хуулийн дагуу өргөдөл гомдлоо дүүргийн цагдаагийн байгууллагад гаргадаг ч үр дүн нь мэдэгдэхгүй, замхраад өнгөрдөг тохиолдол олон. Гэтэл үүний цаана иргэдтэй “тулж” ажилладаг анхан шатны нэгж болох дүүрэгт техник технологиор мэргэшсэн тусгай алба байтугай ганц ширхэг байцаагч ч алга. Хулгай, дээрэм, хүн амины хэрэг мөрдөж байгаа байцаагчид цахим гэмт хэрэгтэй тэмцээд бодит үр дүн гарах уу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, техник технологийн гүнд нэвтэрсэн өндөр мэдлэгтэй хакерчидтай тэмцэх мэргэшсэн алба хаагч дүүргийн цагдаад байхгүй. Сэтгэл, зүтгэл байгаад ч мэргэшил, мэдлэг байхгүй бол  зэвсэггүйгээр дайнд орохтой адил бус уу. Ямар ч хэрэг мөрдөгчийн ур чадвараас хамаардаг нь зүйн хэрэг ч технологийн хөгжил, эрин зуунтай хөл нийлүүлэхээс аргагүй. Монголын цагдаад үнэхээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байхгүй юу гэвэл арай өрөөсгөл болно. Гэвч гадаад, дотоодод мэргэшсэн хүмүүсээ төв аппарат руу  татчихдаг нь ганц цагдаа ч биш төрийн бүх байгууллагын гажуудал. Дүүрэг, хороо гээд анхан шатны нэгж дээр хамаг л асуудал тулгарч, тэнд амьдрал жинхэнэ утгаараа буцалж байдаг. Асуудлын голыг олж, ажлыг нугалах чадвартай мэргэшсэн алба хаагчид өнөөдөр төв аппаратад ажиллаж байгаа нэрийдлээр бичиг цаас зөөж, хүсэлтийн хариу цохож сууна. Тэдэнд чадвараа харуулах боломж ч олдохгүй байна. Энэ оны эхний арван сарын байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг улсын хэмжээнд 4125 бүртгэгдсэний 70 хувь нь цахимтай холбоотой байгаа юм. Хэн нэгний данс руу мөнгө хийчихээд буцаагаад өгье, хандивын аян, онлайн худалдаа гэх зэргээр өнөөх л иргэдийг хохироосон үйлдэл давтагдаж байна. Хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол төсөөлшгүй тоо гарна. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар олны танил хүмүүсийн нэрийг барьж 166 хүнийг залилсан хэргийг илрүүлсэн. Хүмүүс амар хялбар аргаар кодоо хийдэггүй болчихоор олны танил хүмүүсийн зургийг ашиглаж залилан хийж эхэллээ. Энэ мэтээр 18 нас хүрээгүй гурван залуу комьпютерын ард сууж байгаад 20 сая төгрөг олчихож байна. Энэ мэтээр компьютерын дөнгүүр мэдлэгтэй дунд сургуулийн сурагчид нь хүртэл хакер хийж байхад дүүргийн цагдаагаа мэргэшүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. Анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цагдаа нар хакерчдаас давж төгс эзэмшиж байж л гэмт хэрэгтнийг олно шүү дээ. Цагдаа нарыг нэг бүрчлэн мэргэшүүлдэггүй юм гэхэд хэн, хаана ажиллавал үр дүнтэй байх вэ гэдэг хүний нөөц, хуваарилалтын бодлогодоо анзааргатай хандая. Иргэд ч гэсэн аз туршсан данс руу мөнгө шилжүүлж буцах хаяггүй болчихоод бага мөнгөөр хохироод өнгөрлөө гээд зөнд нь орхидог. Гэтэл цагдаад өргөдөл гаргахаас төвөгшөөсөн энэ үйлдэл гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж дахиад хэдэн зуун хүнийг хохироох эхлэл болж байна.     Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 53 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 32 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06