Амжилтын түүх: Коко жимсний зайрмагт дуртай дуучин

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Испанийн дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Росалиа Вила Тобелья өнгөрсөн пүрэв гаригт Лас-Вегаст болсон Латин Америкийн Грэмми дуу хөгжмийн наадмаас шагнал хүртсэн байна. Түүний Ж.Бальвинтай хамтарсан “Өндөрт” дуу нь  оны шилдэг дуугаар, “Хайрлахын муу нь” нэртэй цомог нь шилдэг поп дууны болон латин америк дууны шилдэг цомгоор шалгарсан юм. Шагналаа аваад сэтгэл нь их хөдөлсөн 26 настай дуучин бүсгүй хит болоод байгаа “A pale” дуугаа хүмүүст дуулсан аж. Росалиа цахим сүлжээгээр дамжуулан дуу хөгжим түүнд өгсөн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлснээс гадна олон алдартай хүн энэ дуу хөгжмийн наадмаас шагнал хүртсэнд баяр хүргэжээ.
Грэмми дуу хөгжмийн наадмаас шагнал хүртсэн Росалиа
Ж.Бальвинтай хамт
  Хүүхэд нас Дуучин болох замналаа 10 настайгаасаа эхэлсэн Росалиа Сасворирасын Сан Эстеван мужид 1993 оны есдүгээр сарын 25-нд төржээ. Хосе Мануэл Вила, Пилар Тобелла нарын хоёр дахь охин бөгөөд эгч Пилар нь түүний хувийн стильстээр ажилладаг байна. Росалиаг дуу хөгжим сонирхдог болоход аав нь нөлөөлсөн аж. Тухайлбал, долоон настайдаа дуулахыг аав нь дэмжиж байжээ. Ийнхүү 10 настайдаа дуу хөгжимд анхаарлаа хандуулснаар гурван жил суралцсан байна. Дараа нь Каталунагийн хөгжмийн дээд сургуульд жилд нэг сурагчид Испанийн уламжлалт фламенко дуу, бүжиг заадаг багшид шавь оржээ. Тэрээр долоон жил энэ багшаар заалгасан байна. Харин энэ дууг анх удаа найзуудтайгаа цэцэрлэгт хүрээлэнд байхдаа сонсчээ. Тодруулбал, Камароны дууг тавьсан нь энэ дууг дуулах хүслийг нь төрүүлсэн байна. Гэвч 17 настайд нь дууны хөвч нь гэмтсэнээр мэс засалд оржээ. Эдгэснийхээ дараа дээд сургуульдаа буцан орж суралцсан байна.  

Анхны цомог

  Росалиа продюссерээр нь Раул Рефри ажилласан “Сахиусан тэнгэр” фламенко дууны цомгоо 2017 онд худалдаанд гаргажээ. Шуугиан дэгдээсэн энэ цомог нь 2017 онд түүнд Латин Америкийн Грэмми дуу хөгжмийн наадмын шилдэг залуу дуучин шагналыг авчирсан байна. Гэхдээ найз залуу нь байсан Антон Альварес Алфаротой дуулсан “Намайг үхэхийн өмнө” клип нь амжилттай болсон байна. Харин “Сахиусан тэнгэр” цомгоо гаргасны дараа хамтран дуулах талаар судалж эхэлжээ. Ингэснээр найруулагч Гуйнчотой хамтран “Хайрлахын муу нь” нэртэй шинэ цомгоо гаргасан байна. Харин дараа нь гаргасан “Муу” цомог нь түүнийг олон оронд нэрд гарахын эхлэл болсон аж.  

Росалиагийн тухай

 
-Түүний дуулдаг дууны сэдвийн ихэнх нь хайр, бүтэлгүй хайр, үхэл болон олон тайлбарлаж боломгүй зүйлийн талаар дуулдаг байна.
-Росалиа дуу дуулахаас гадна кино урлагт хүчээ сорьдог аж. Тэрээр Педро Алмодовартай “Шаналал ба ялалт” нэртэй анхны кинонд хамтран тогложээ. Энэ үеэр жүжигчин Антонио Бандерас, Пенелопе Круз нартай танилцжээ.
Педро Алмодовартай хамт кино зураг авалтын үеэр
-Түүний Барселонд байдаг гэрт энэ сарын эхээр хулгайч орж сейфийг нь эвдэж үнэт эдлэлүүдийг нь хулгайлжээ. Росалиа энэ талаар цахим хуудастаа нэг ч үг бичээгүй байна.
-Росалиагийн  “Өндөрт” клипийг нь Youtube-д үзсэн хүний тоо тэрбум давсан байна. Энэ талаар дуучин цахим сүлжээнд “Ок. Би уйлах нь” гэж бичжээ. Энэ дуу нь АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, түүний эхнэр Мишель Обама нарын сонсох дуртай дууны нэг ажээ.
-Тэрээр МТВ дуу хөгжмийн “Мюзик, видео, авардс” наадмаас өнгөрсөн наймдугаар сард энэ дуугаараа шагнал авснаар анхны испани дуучин эмэгтэй болжээ.
-Росалиа “Хаан ширээний тоглоом” киноны VIII улирлын эхний ангийн дууг Перугийн дуучин А Чалийн хамт дуулсан аж.
-Долоон настайгаасаа дуулж эхэлсэн бүсгүй Латин Америкийн Грэмми дуу хөгжмийн наадмаас таван шагнал авснаараа нутаг нэгт дуучин тус наадмын найман шагналт Алехандро Санзийн дараа ордог байна.
-Росалиа твиттерт 2000 гаруй асуулт шүтэн бишрэгчдээсээ хүлээн авч байжээ. Нэг шүтэн бишрэгч нь түүнээс ямар зайрмагт дуртай болохыг асуухад коко жимсний амттай зайрмагт гэж хариулсан байна.
-“Чи эндээс гарахгүй” клипэнд хүйтэнд өглөө 04:00 цагт бүжиглэдэг хэсэг болон жинхэнэ чоно ширээн дээр мах идэхээр гарч ирдэг хэсэг хэцүү байсан аж.
Эх сурвалж: polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 51 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06