“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ. Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт тод үсгээр хэвлэсэн 10 бүлэг, 1958 онд Өвөр Монголд хэвлэсэн 13 бүлэг зохиолыг эх болгон, Монгол Улсын олон аймаг, ястны дунд үе дамжин ирсэн тууль, үлгэр, домгийн хувилбаруудыг 60 гаруй жил судлан, 17 бүлэг, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн боть болгон баринтаглажээ. Тууль бэлэглэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Тэрээр “Монгол Жангар” тууль нь эвтэй найртай амьдрах, нөхөрлөх, эх нутгаа хайрлах, хамгаалах, эх оронч үзэлтэй болгох зэрэг хүмүүжлийн асар их ач холбогдолтой. Туулийг номын сангуудад хүлээлгэн өгч байгаа нь өсвөр үе, хүүхэд багачууд, олон нийтийг өв соёл, уламжлал, түүх, ёс заншлаа танин мэдэх, сэргээх, бахархах, гэгээрүүлэх ажлын эхлэл гэдгийг тэмдэглэв. Ерөнхий сайдын санаачилсан “Соён гэгээрүүлэх аян”-ы хүрээнд “ДАС ихэр” сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг хэвлэсэн бөгөөд цаашид англи хэл рүү хөрвүүлж, монгол зан заншил, өв соёл, уламжлал, монгол аман зохиолыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх юм. “Монгол Жангар” тууль нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Монголчуудын үзэл санаа, соёлыг шингээсэн 300 гаруй монгол тууль зуунаас зуун, мянганаас мянган дамжин өвлөгдөн үлджээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 51 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06