"The HU” хамтлаг "Чингис хаан” одон хүртэнэ

2019-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_74978" align="aligncenter" width="850"] Т.САЙХАН[/caption] Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг  энэ удаа "The HU”хамтлаг хүртэхээр болжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сая нэрийг нь зарлалаа. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан  төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ. Сүүлд 2017 онд Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр "Чингис хаан” одонг хүртсэн бөгөөд 2018 онд одонг хүртээлгүй өнжсөн билээ. Харин энэ жил Хүннү рок урсгалыг дэлхий дахинаа таниулж буй "The HU” хамтлагийнханд олгох шийдвэрийг гаргажээ. Тус хамтлаг орчин үеийн амьд хөгжмийн металл урсгалыг Монгол үндэсний хөөмий, ятга, морин хууртай хослуулан уран бүтээлээ туурвидаг юм. “The HU” хамтлагийн хоёр ч уран бүтээл Youtube хуудсанд тавигдсан бөгөөд “Yuve Yuve Yu” дуу зургаан сая гаруй хандалттай бол, Wolf Totem дуу гурван сая гаруй хандалттай болж чаджээ. Мөн тэдний уран бүтээлийг Америкийн алдарт National Public радио онцолж, сошиал алдартнууд reaction бичлэг хийснээр хандалт нь хэдхэн өдрийн дотор хэдэн саяар өсчээ. Sputnik агентлаг “The HU” хамтлагийг “Хэдэн зууны тэртээх Чингис хааны байлдан дагууллын үеийг санагдуулам энэхүү гайхамшигт хөгжим нь тэртээ үеэс хойш Чингисийн үр сад дэлхийд дахин нэрээ мөнхөлж мэдэх юм” хэмээн тодорхойлсон бөгөөд металл урсгалыг фолк буюу ардын хөгжим нь нүүдэлчин монголчуудын соёлыг сэргээж дэлхийд таниулж байна гэв. Хөгжим сонирхогчид тус хамтлагийг амьд хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгосон гэж үзэж буй бөгөөд үүнийгээ “Hunnu rock” хэмээн нэрийдсэн байна. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 52 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06