Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2019-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ. Өнөөдөр /11.17/ Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарснаас халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж, хээр гадаа осгож, хөлдөх эрсдэлтэйг онцгойлон анхааруулж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна. Улаанбаатар хот: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,зарм үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч 19-21 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 18-наас арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

5 цаг 51 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06