АКАДЕМИЧ Б.ЧАДРААГИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОЛОО

2019-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэртзүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Төрийншагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойд зориулан ШУА-ийн Физиктехнологийн хүрээлэнгээс  эрдэм шинжилгээний хуралзохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхимыг нээсэн юм. Ёслолд Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцов. “Зах зээлийн шуурганд  шинжлэх ухааны салбарыг  авч үлдсэн гавьяатай” ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ёслолыг нээж  хэлсэн үгэндээ “ШУА-аас энэхүү ойг угтан олон ажлыг зохион байгуулж байна. Түүний нэг нь Б.Чадраа гуайн ажиллаж байсан, удирдаж байсан ФТХ-нд  нэрэмжит танхим, дурсгалын хөшөө  байрлууллаа. Б.Чадраа гуайн амьдрал,  үйл хэргийг  мэддэг хүмүүс өнөөдөр  энд цуглажээ. Гэсэн хэдий ч би өнөөдөр Б.Чадраа гуайн тухай зарим зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу.  Бид хамтарч ажиллаад 42 жил болж байна. 1977 онд Монгол Улсад ФТХ-ийн дэргэд  Сансар судлалын тасаг байгуулахад тэр тасагт би ирж, тэр цагаас хойш нэг байгууллагад хамтран ажилласан. Энэ хүний тухай, 80 жилийн ойн баримтат кино удахгүй гарна. Тэнд миний бие дэлгэрэнгүй дурсамж ярьсан байгаа. ШУА 1961 онд байгуулагдснаас хойш академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол Улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд  шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй авч дараагийн үетэй золгуулсан. Энэ бол  яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол Улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч судалгаа шинжилгээний ажлыг боломжийн хэрээр санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг байгаа. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын комиссын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах комиссын даргаар ажиллаж ирсэн. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан хүн.  Ийм эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж энэхүү  дурсгалын хөшөөг нээж байгаадаа баяртай байна” хэмээн онцлон  тэмдэглэв. “Монголд сэргээгдэх эрчим хүчний суурийг тавьсан эрдэмтэн” Б.Чадраа агсан 1939 онд Архангай аймгийн Тариатсумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарыннайм дахь хүү болон мэндэлсэн байдаг. 1963 ондЛомоносовын нэрэмжит Москвагийн Улсын ихсургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол УлсынШинжлэх ухааны академийн Байгалийн ухааныхүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлжФизик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийнбичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электронтехник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийнМонелүйлдвэрийн захирал, Улаанбаатарын Ихсургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гаднаШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийнЕрөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдонажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохионбайгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг. Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансарсудлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогынчиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийггадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэхухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээсцөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийганх олж ажигласан, их энергитэй сансрын эгэлбөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээрболон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохионбүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголынүндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчнынэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодынэрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг билээ. Эх сурвалж: www.polit.mn  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12