АН зөвшилцлөөс гарч буйгаа мэдэгдэв

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал унасан тул АН-ын гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа. МАН-ын бүлэг зөвшилцлөөсөө ухарлаа хэмээн үзсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулчих юмсан, засаглалын тэнцвэргүй байдлыг арилгачих юмсан гэсэн туйлын сонирхолтойгоор оролцсон. Харамсалтай нь, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ анхнаасаа журмын тухай хуулиа зөрчөөд хэлэлцсэн. Аль нам Үндсэн хуулийг өөрчилсөн автор болох нь гол биш. Монголын хөгжил, улс төрд үүссэн бэрхшээлийг зөв голдрилд нь оруулахын төлөө бүх чадлаараа хичээж ажиллалаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад улс төрийн намуудын соёл, харилцан итгэлцэл, зөвшилцөл маш чухал байсан. Хэдийгээр нэг нам 64 товчлууртай байж болох ч Үндсэн хууль бол бүх ард түмний гэрээ учраас бүгдийг эрх ашиг туссан байх ёстой. Харамсалтай нь, долдугаар сараас эхэлж хэлэлцсэн Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт нийцэж чадсангүй. УИХ-д суудалтай намууд хүртэл зөвшилцлөөсөө эцсийн мөчид ухарч байгаад харамсч байна. Бидний тавьсан гурван санал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн амин чухал заалтууд байсан” гэлээ. Ийнхүү АН-ынхан  Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарч буйгаа мэдэгдсэн юм. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 19 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 58 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06