Чуулган:Холимог тогтолцоо дэмжигдсэнгүй

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  АН-ын зүгээс Зөвшилцлийн ажлын хэсэгт гурван санал хүргүүлсэн бөгөөд үүнийг нэг нь 2024 оны  сонгуулиас эхлэн  УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах байв.  Гэсэн ч  УИХ-ын чуулганаар энэ асуудлаар санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.  Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Ерөнхий сайдын эрх мэдлийг чангатгах, хүчтэй ерөнхий сайдын эрх мэдлийг сайжруулах асуудлыг оруулж ирсэн. Бид өмнө нь хэлэлцүүлэг дээр оруулж ирсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Өнөөдрийн Монгол Улсын хямралтай байдал хууль гэхээс илүү хүнээсээ шалтгаалж байна. Бид өнөөдөр Үндсэн хууль дагалдах хууль зэрэг хуулийн шинэчлэлүүд хийгээд явна. Хууль бол хариуцлага. Тодорхой хэмжээнд Засгийн газар, УИХ, холбогдох алба төрийг хэрхэн авч явах вэ гэдгийг тодотгохын тулд хариуцлагатай, ёс зүйтэй, хуулиа дагасан, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан. Хүн, хүнтэй холбоотой ёс зүй болон хариуцлагын асуудлыг бид яаж сайжруулах вэ. УИХ-ын хариуцлагатай холбоотой асуудал бол ард иргэдийн хяналтаас шалтгаална. Холимог тогтолцоонд шилжих хараахан болоогүй л гэж бодож байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Бид ард түмний сонгох эрхэд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл шинэ саналууд орж ирээд хэлэлцэгдээд байгаа нь хууль зөрчиж байна. Хэлэлцэгдэх асуудлууд аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй гэж байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2012 онд нам дугуйлдаг холимог тогтолцоо орж ирсэн. Харин энэ удаагийн холимог тогтолцоогоор улс нэг тойрог болно. Намын жагсаалтаас хүнийг нь дугуйлдаг тогтолцоо. Намын нэрийн ард болохгүй хүмүүс орж ирэх гээд байна гэж айх зүйл байхгүй. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 19 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

13 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

13 цаг 58 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06