Тоосонцрыг шүүдэг амны хаалтыг хэрэглэх нь зүйтэй

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Сайжруулсан түлш, урт намар зэргээс шалтгаалаад энэ жил агаарын бохирдол урьд жилүүдийг бодвол харьцангуй бага байна.  Гэхдээ утаа багассан гээд эрүүл мэндээ тоолгүй өнгөрүүлж болохгүй.  Амьсгалах орчинд угаарын хий их байгаа, толгой өвдөх, бие эвгүйцэх шинж тэмдгүүд ч байна гэж яригдах болсон.  Тэгвэл ид хүйтэрч буй энэ үед ханиад, томуу, утаа угаараас хэрхэн хамгаалах  вэ.   Энэ талаар өчигдөр “Амьсгалах эрх” төслөөс 35 дугаар сургууль дээр нэгэн аяныг эхлүүлсэн юм.   Таван дүүргийн 20 сургуулийн хоёр мянга орчим хүүхдэд амны хаалт зүүх ач холбогдлыг танилцуулах юм байна.  Түүнчлэн агаарын бохирдлын хор нөлөөний тухай хүүхдүүдэд ойлгуулж, санал солилцсон юм.  Мөн сурагчид утааны тухай   захидал бичжээ.  Тэдний захианаас сонирхуулбал,  тус сургуулийн зургадугаар ангийн сурагч  У.Кристина “Хүн бүхнийг хордуулдаг хорт утаа, Хүүхэд бидэнд хортой утаа, Хүн амьтны дайсан утаа, Хөрст дэлхийд хортой утаа” гэсэн бол 6а анийн сурагч Б.Номунзул аав ээждээ бичсэн захидалдаа “Агаарын бохирдлын тухай хичээл орж байна. Та нартайгаа хамт байхын тулд эрүүл байх ёстой. Тиймээс  амны маск авч өгөөч гэж хүсмээр байна” гэсэн байв.  Мөн өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд маск тарааж, хэрхэн зүүх болон утаанаас хамгаалах аргыг зааж, зөвлөсөн юм. Энэ талаар 35 дугаар сургуулийн биологийн багш Б.Нарантуяа “Амьсгалах эрх төслийн хүрээнд амны хаалтыг хэрхэн ашиглах тухай сургалтад суусан байгаа. Харин өнөөдөр Европын холбооноос санхүүжүүлж байгаа төслийн хүрээнд хичээл заалаа. Сурагчдын хувьд агаарын бохирдлын үед өөрсдийгөө яаж хамгаалах вэ гэдэг дадал зуршлыг олж авлаа.  Манай сургууль 6- буудалд байдаг учир эрсдэл өндөртэй. Тиймээс амны хаалт чухал. Амны хаалт нь маш олон янз байдаг. Үнэтэй, үнэгүй, шаардлага хангасан хангаагүй гэх мэт. Тэгвэл эдгээрээс PM 0.5, PM 2.5 гэсэн хэмжээтэй тоосонцорыг шүүх амны хаалтыг сонгох ёстой. Үүний дотроос 3-12 насны хүүхдийн амны хаалт буюу PM 2.5 амны хаалт нь маш жижиг тоосонцор шүүх зориулалттай байдаг. Иймээс хүүхдэд энэ төрлийн амны хаалтыг авч өгөх нь зүйтэй” гэлээ.  Мөн тэрээр амны хаалт нь өөрийн тань нүүрний хэлбэрт тохирсон байх, бүх талаар агаар нэвтрэхгүй байх ёстой” гэсэн юм. Тэгвэл эмийн сангуудаар дээрх стандартыг хангасан амны хаалт 4-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Европын стандарт хангасан амны хаалтны гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлж, хавхлага нь хүний амьсгалаас ялгарч буй дулаан болон чийгийг гадагшлуулж, амьсгалын хэвийн нөхцлийг бүрдүүлэн өгдөг байна. Түүнчлэн 14 хоногийн турш хэрэглэх боломжтой байдаг бөгөөд хүүхдийнх амны хаалт нь тохирсон хэмжээ, резинен тохируулагчтай байдаг ажээ.  

Амны хаалт хэрэглэснээр 40 гаруй өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалах боломжтой

  Амны хаалтыг хэрэглэхдээ анхаарах зүйлс: Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийж хадгалах хэрэгтэй.   Мөн нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, вакум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай байх. Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх ёстой юм байна.  Мөн нарийн ширхэгтэй тоосонцорыг шүүх зориулалттай амны хаалтыг агаар ямар хэмжээний бохирдолтой үед хэдэн цаг зүүх ёстой талаар албан ёсны стандарт, заавар байхгүй. Тиймээс амны хаалтны гаднаас тоос чигчиж, дотор тал нь харлах хүртэл зүүж болно гэх зөвлөгөөг өдөрлөгийн үеэр  хэлж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.14  ПҮРЭВ  №226  (6193)  
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 0 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 0 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цаг 45 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

14 цаг 28 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

16 цаг 45 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

16 цаг 52 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

20 цаг 39 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

20 цаг 45 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

21 цаг 33 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

23 цаг 18 мин