Итали сурагчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээл орох шийдвэр гаргав

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Италийн Засгийн газраас дараа жилийн намраас эхлэн сурагчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаар тусгайлсан хичээл орох шийдвэр гаргалаа. Тус улсын боловсролын сайд өнгөрсөн Мягмар гаригт болсон Ромын бага хурлаар энэ талаар мэдэгдсэн байна. Ингэснээр ахлах сургуулийн сурагчдад уур амьсгалын талаарх анхан шатны мэдлэгийг олгож эхлэх юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд хүүхдийг бага наснаас нь бэлтгэж жилд хамгийн багадаа 33 цагийн хичээл орох шаардлагатай гэж үзжээ. Сурагчид байгаль орчныг хамгаалахад суралцах нь эдийн засгийн өсөлтийг хадгалах юм. Боловсролын сайд “Ард түмний байгаль орчныг хамгаалах боловсролыг  дээшлүүлэх нэг хэлбэр бол уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг юм. Итали улс анхдагч байх болно” хэмээжээ. Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа эрдэмтдийнхээ дэмжлэгийг авч, нэгдүгээр сараас эхлэн багш нарыг сургалтад хамруулахаар болжээ. Итали улс дэлхийн дулаарлыг зогсоохын тулд шийдвэртэй алхам хийхгүй бол далайн ус нэмэгдсэнээс Венецид далайн түрлэг болох асуудал сэтгэл зовоож байна. Дэлхийн дулаарал улам нэмэгдэж байгаа талаар 16 настай Грета Тунберг олон нийтийг хамарсан уриалга гаргасныг дэлхийн даяар залуучууд дэмжиж байгаа талаар nhk мэдээллээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 34 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

14 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

14 цаг 13 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06