Төрийн эргэлтийг санхүүжүүлсэн гэж АНУ-ыг буруутгалаа

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралесийг эсэргүүцэж Засгийн газарт нь цохилт өгсөн ажиллагааг АНУ санхүүжүүлж, удирдсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ нь сүүлийн 100 гаруй жил  эсвэл үүнээс ч илүү хугацаагаар Латин-Америкийн болон Карибын орнуудад болж байсан төрийн эргэлт шиг Боливт болсон үйл явдлын цаана Цагаан ордон байна” гэж  Венесуэлийн  гол хотуудын захирагч нар болон эрх баригч нар  оролцсон хурлын үеэр онцолжээ. Түүнээс гадна Николас Мадуро “Эво Моралесийн эсрэг хийсэн энэ үйлдлийг зохион байгуулсан Хойд Америкийн империалистууд өнөөдөр үүнийг сайшааснаараа нүүр царайгаа таниулж байна хэмээн үзжээ. Мөн Венесэул, Никарагуад үүнийгээ хийхээр ирж байна” гэв. Доналд Трамп энэ индиан удирдагч унагаах, дуусгах даалгаврыг өгсөн гэж нэмж хэлсэн байна. Венесуэлийн ерөнхийлөгч “Ард түмэндээ анхааруулж байна. Тулалдъя. Та нар тэмцэхийг хүсч байна уу. Энхтайван, эх орон, тусгаар тогтнол, хувьсгалаа хамгаалж тэмцье” гэв. Түүнээс гадна Венесуэл улс Болив улсыг хайрладаг. Тиймээс бүх зүйлийг энэ оронд өгөхөд бэлэн байгаагаа онцлов. Болив шиг улсын төлөө бид амь насаа хүртэл өгнө. Бид зүгээр ярьж байгаа юм биш гэсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ Боливийн цэргийнхэн огцрохыг шаардсан учраас 14 жил энэ орныг удирдсан Эво Моралесийг огцорсныг сайшааж байгаагаа мэдэгдсэний дараа хийжээ. Энэ үйл явдал нь Венесуэл, Никарагуа шиг  орны сөрөг хүчнийхэнд  харуулсан жишээ боллоо  гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.13  ЛХАГВА  №225  (6192)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 33 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

14 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

14 цаг 12 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06