Хотын асуудлуудыг стандартаар “засна”

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан санаачлан Монголд анх удаа “Нэг хот, нэг стандарт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Улаанбаатарт асуудалтай зүйл олон байгаа нь анхнаасаа стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүйтэй холбоотой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэлж байв.   Тиймээс  цаашид нэн тэргүүнд хотын стандартыг бий болгож, дагаж мөрдөх тал дээр хатуу хяналт тавьж ажиллах бодлого баримтлах гэдгээ Хотын захиргаанаас мэдэгдлээ. Мөн стандарт дагаж мөрдөөгүй байгууллага, хувь  хүн, албан тушаалтанд тооцох хариуцлагын асуудал сул байгааг энэ үеэр хөндөж байлаа. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас өнгөрсөн хугацаанд 5423 газар очиж, стандартын шаардлага хангаагүй байдлыг бүртгэлжүүлжээ.  Үүнээс 379 нь барилгатай холбоотой байв.  Мөн 301 байршилд хүүхдийн тоглоомын талбайд стандарт алдагдсан. Шинэчлэн дахин байгуулах шаардлага үүссэн гэсэн судалгаа гаргажээ. Тиймээс тус газраас эхний ээлжинд тус судалгаандаа үндэслэн хотын стандартын баримт бичгийг гаргаж,  улмаар ирэх тавдугаар сарын 1-нээс шаардах бичгүүдийг холбогдох байгууллагуудад хүргэж ажиллана гэв.  Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс статистик тоон судалгааг мөн  энэ үеэр танилцуулсан. 2017, 2018 оны  харьцуулсан дүнгээр орчны осол гэмтлийн улмаас 2017 онд 680 хүүхэд ирсэн бол 2018 онд түүнээс хоёр дахин өссөн байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар уналтаас үүдсэн гэмтэл бэртлээр эмнэлэгт хандсан 28600 гаруй иргэн иржээ. Энэ бүхэн нь стандарт хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам онцолж байлаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж, мэдээлэл, технологийн дэвшил бидний амьдралд нэвтэрсэн боловч иргэдийн амьдрах орчин,  агаар, ус, хөрсний бохирдол, хот тохижилт ногоон байгууламж, хог хаягдал, гудамж талбайн эвдрэл гэмтэл, ногоон байгууламжийн хомсдол, үер усны эрсдэл үүссээр байна. Хотын гудамжинд, орон сууцны хороолол дотор мөрдүүлбэл зохих стандарт, норм, дүрмийг зөрчсөн олон тохиолдол нийтлэг үзэгдэл болжээ. Тиймээс Улаанбаатар хотыг стандартгүй, хяналтгүй, хайхрамжгүй буруу жишгээр хөгжүүлж хэвшсэн байдлыг нэн даруй таслан зогсоож, шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь стандарт юм” гэдгийг тодотгож байв. Монгол Улсад бүртгэлтэй 6300 стандарт байна. Түүнээс нутгийн захиргааны байгууллагууд ердөө л 702 стандартыг хэрэглэж байна.  Энэ тоог дээшлүүлэх шаардлагатай гэдгийг мөн хэлсэн. Цаашлаад   зарим стандарт хаалттай байдаг.  Нэг хуудсыг 6000 төгрөгөөр үнэлж, зарж байдаг.  Олон улсын стандарт  нь өндөр үнэтэй байдаг учраас тэр бүхнийг манай байгууллагууд худалдаж авахад хүндрэлтэй байдаг зэрэг энэ салбарт  зохицуулалтын асуудал олон байгаа юм байна.   Мөн  1980, 1990 онд батлагдаж байсан стандартууд байгаа учраас   шинэчлэх шаардлага бий гэдгийг ч хэлж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.13  ЛХАГВА  №225  (6192)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12