Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцав. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав. “Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлоод байна.  19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага танилцуулав. Тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэлээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Химийн аюултай хог хаягдлын хадгалалт, хаягдал шингэнийг байгальд аюулгүй болгох, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал газрын тосонд рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгааг өөрчлөх, гадаад ажилчид Монгол Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгох хэрэгтэй гэжээ. Дотооддоо газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангахад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Ерөнхий сайд өнөөдөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн эрчим хүч түгээх станцад ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 4 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06