Монголын үндэсний фронт УИХ-д хоёр шаардлага хүргүүлнэ

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ “Монголын Үндэсний фронт" –ын   зохион байгуулж байгаа “Эх орон дуудаж байна" жагсаал өнөөдөр  /2019.11.08/ Сүхбаатарын талбайд 11:00 цагт товлогдсон байсан ч  хугацаанаасаа нэг цагаар  хоцорч эхэллээ. Жагсагчид  хоёр шаардлагыг  УИХ-д тавьж байна.  Нэгдүгээрт,  Монголын төрд байх ёсгүй гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйгүй хүмүүс сууж байгаа, иймд УИХ өөрөө  тарах ёстой. Хоёрдугаарт, ёс суртахуун, эрх зүйн чадамжгүй УИХ-ыг    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай  хуулийн төслийг батлах эрхгүй гэж үзэж байгаа юм. Жагсаалд нийслэлийн есөн дүүрэг,  21 аймгаас ирсэн иргэдийн  төлөөлөл иржээ. Залуусын төлөөлөл цөөн, их төлөв 40-өөс дээш насныхан Сүхбаатарын талбайд цугласан байна. Цагдаагийн  алба хаагчдын зүгээс жагсаалд оролцогчдын  аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх бүхий л  боломжийг ханган ажиллаж байгаа. тэгвэл жагсаал зохион байгуулагчид ч харуул, хамгаалалтад анхаарч байгаагаа хэлж байлаа. Жагсаалын эхэнд цагдаагийн алба хаагчид төв талбайн эргэн тойронд хийсэн  хашлага руу иргэдийг шалгаж оруулсан юм.  Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх, мөн үүрч яваа үүргэвч цүнхэнд галт зэвсгийн чанартай зүйл байгаа эсэхийг  шалгасан юм.  

Б.Баярмагнай: Бид төрдөө  иргэний хувиар дуу хоолойгоо хүргэж байна  

Жагсаалын нээлтэд  “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн бэлтгэл хошууч,генерал Б.Баярмагнай иргэдэд хандан үг хэлэв. Тэрээр “Би жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн талбайд хүндэтгэл үзүүлэх цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалыг зургаан жил командалсан. Хүмүүсийн заншсанаар зургаан жил би фронт командалж байсан бол өнөөдөр   “Монголын Үндэсний фронт”-ыг командлан анх удаа иргэний хувиар дуу хоолойгоо хүргэж байна. 1990 он Монгол Улсын хувьд түүхэн цаг үе байлаа. Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, 1992 онд Монгол Улсынхаа  шинэ Үндсэн хуулийг баталж, монголын ард түмэн эрх чөлөөгөө эдэлж,  төр засгаа ардчилсан чөлөөт системээр сонгодог болсон. Бид 27 жилийн турш төрийнхөө эрх барих дээд байгууллагуудыг сонгож тэдэнд бүх итгэлээ үзүүлж ирсэн. Ингэхдээ зөвхөн төрийнхөө дээд байгууллагад монголынхоо хувь заяаг даатгаж ирсэн байна. Өнөөдөр бид бодит байдалтайгаа эвлэрэх цаг нь болжээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд монгол төрд нүүрлэсэн хулгайчид, төрийн өмчийн луйварчид, төрөөс төрсөн тэрбумтан нар гэхчлэн төрд нүүрлэсэн олон дайсантай болжээ. Тэднийг бид нэгтгээд дотоодын дайсан гэж нэрлэж байна. Бид бүхэн тэдэнтэй тэмцэх цаг болжээ. Үүнээс гадна монгол төрийн алба мухардалд орж, төрийн тогтолцоо бүхэлдээ гажуудал хямралд орчихоод байна. Тиймээс “Монголын Үндэсний  хөдөлгөөн”-ийг төрийн бус байгууллагууд /ТББ/, иргэний хөдөлгөөнүүд санал нэгтэйгээр эвлэлдэн нэгдэж байгуулсан юм. Анхлан үүсгэн байгуулахад 30 орчим ТББ байсан бол өнөөдөр энэхүү жагсаалд 100 орчим ТББ нэгдсэн байна. 1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд “Засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрхтэй” хэмээн заасан байдаг. Бид энэхүү эрхээ эдлэх нь цаг нь болжээ”  гэлээ.  

Ж.Гомбожав: Төрд тогтсон увиагүй байдлыг тогтолцоог өөрчилж засна  

Жагсаалд төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд ирсэн юм. Тэднийг төлөөлж  Ардын Их хурлын  дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн  Ж.Гомбожав үг хэлэв. Тэрээр “Би 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг. Гэхдээ 28 жилийн хугацаанд Үндсэн хууль анх бичигдсэнээрээ хэрэгжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд 28 жилийн турш өөрийн намын шилдэг гэж бодсон хүмүүсийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайдаар томилж ирсэн. Гэвч бидний амьдрал өөрчлөгдсөнгүй. Яагаад ийм болсон  учрыг бодоод үзэхэд 1992 онд бидний баталсан Үндсэн хуульд алдаа байжээ. Үндсэн хуульд нэг танхимтай 76  гишүүнтэй байна гэдэг заалтыг оруулахдаа авлига, хулгайчгүй,  шударга төр байна гэж бодож оруулсан. Гэвч бидний байгуулсан нэг танхимтай УИХ-д өнөөдөр хулгайчид цуглаж, ял завшдаг орон зай болоод хувирчхаж. Монгол Улс нэг биш хоёр танхимтай байх ёстой  байж. Дээд танхим болох төрийн бүх ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс дээд хяналтыг тавих ёстой байгууллагыг байгуулаагүй орхисон нь бас л алдаа. Хэдийгээр бид хоёр танхимыг байгуулаагүй ч гэсэн төрийн үйл ажиллагаанд Үндсэн хуулийн Цэц хяналт тавих ёстой гэж үзээд  байгуулсан. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг дээд шүүхээс санал оруулж томилж байгаа нь маш том алдаа болж.  Цэцэд томилогдсон хүмүүс өөрсдийнхөө томилж явуулсан байгууллагын эрх ашгийг хамгаалж, хяналт тавих бус улстөрчдийн хэлснээр ажилладаг байгууллага болж хувирчээ. 1992 оны Үндсэн хуулийг батлахаас өмнө 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр намын бага хурал хуралдаж, Үндсэн хуулиас нам төрийн дээр байдаг заалтыг халсныг 40-дээш насныхан  бүгд санаж байгаа байх. УИХ өнөөдөр ард түмний төлөөлөл бус намын төлөөлөл болж. Нам нь  төрийн дээр гараад суусан байна. Өнөөдрийн увиагүй байдлаас бид хоёр танхимтай УИХ-ы байгуулж байж гарах боломжтой” гэв. Монголын Үндэсний фронт хөдөлгөөнийхөн 14:00 цагаас эхлэн хоёр шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газарт гардуулна хэмээн Төрийн ордны баруун талын хаалган дээр жагсаалаа үргэлжүүлж байна.  Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 4 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06