Т.Баярхүү: Олгархиуд Үндсэн хуулиар өөрсдийгөө л дархална

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.   -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг парламент хэлэлцээд дөрөв орчим сар болж байна. Та хуулийн төслийг анхнаас нь эсэргүүцэж байсан.  Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх цаг үе болоогүй гэж үзсэн хэрэг үү? -Эрх баригч намын Үндсэн хуулийг өөрчлөх үйлдэл, сэдэл санаа нь өөрөө хуулийнхаа эсрэг байсан.  Хулгайч нар өөрсдийнхөө хулгайг нууж, хуулийн хариуцлагаас мултрах, хулгай хийсэн ч гавьяа байгуулсан мэт уснаас хуурай гарах гэсэндээ эцэг хуулиа оролдож эхэлсэн. Ер нь энэ парламенттай хуулийн талаар ярих нь өөрөө ичгэвтэр хэрэг юм л даа. Гэсэн ч тэд өөрсдийнх нь  эрх ашиг хөндөгдөж байгаа учраас улайрч байна. -Хуулийг  өөрчлөх процесс нь ч  алдаатай явагдаж байгаа тухай хуульчид ярьж байгаа. Та юу гэж харж байна вэ? -Энэ асуудал 2010 оноос эхэлсэн.  Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөхдөө л хуулийн хулгайгаа эхлүүлсэн. Тэр үеэс эхлээд өөрсдөө Үндсэн хуулиа зөрчөөд эхэлсэн байдаг. Одоо тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг  гурван парламент дамжсан гэж яриад байгаа. Ингэж ярьж байгаа нь тэдний заль байхгүй юу. Улс төрийн нэг бүлэглэл л гурван парламент дамжуулж ярьж байна. Ер нь бол 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа өөрчилчихөөд 2012 оноос Д.Лүндээжанцан тэргүүтэй нөхдүүд Үндсэн хуулиа өөрчлөх гэж зүтгэж эхэлсэн байдаг. Тухайн үед одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д очиж, ирээд зөвлөлдөх ардчилал гэдэг юм яриад эхэлсэн.  Гадны санхүүжилтээр баахан сургалт, семинар зохион байгуулсан.  Тэр бүхнийг сайн санаж байна.  Мөн  Зөвлөлдөх ардчиллын тухай хууль батлуулсан. Тэр нь ч Үндсэн хууль зөрчсөн хууль байлаа. Ингэж тэд бэлтгэлээ базаасан ч тухайн он жилүүдэд өөрчлөлт хийж чадаагүй.   Одоо тухайн бүлэглэл Үндсэн хуульд гар хүрэх гурав дахь оролдлого, халдлагаа хийж байна. Д.Лүндээжанцан бол гурван парламентыг дамжуулж бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалсан  заалтуудыг оруулах гэж  зүтгээд байгаа л гэмт хэрэгтэн юм. -Та бүлэглэл гэж ярилаа. Тэгвэл энэ бүлэглэлийн Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа эрх ашиг нь юу юм бэ? -Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх гэж улайрагсдыг  гаднаас залж, захирч байна. Мөн дотор талын хүмүүсийн эрх ашиг, шунал ч бий. 1992 оны Үндсэн хууль нь 70 жил Монголын ард түмний бүтээсэн баялгийг, газар нутагтай нь гадны мөнгө хүүлэгчдэд хувьчлахад чиглэж байлаа. Өнгөрсөн 30 жилийн амьдралынхаа үр дүнг харах хэрэгтэй.  Өмнөх 70 жилийн хугацаанд өвөг дээдсийн маань хийж бүтээсэн үйлдвэр, байшин барилгууд, баялгуудыг өмч хувьчлал нэрээр хэдхэн хүмүүс хувааж аваад өнөө цагийн олигархиуд төрсөн. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийн зорилго байсан.  Цаашлаад харийн мөнгө хүүлэгчдийн зөвхөн Монголд биш бусад социалист оронд хэрэглээд батлагдчихсан  хар технологи юм. Нутгаас нь олигархиудыг төрүүлдэг. Тэр олигархиуд нь төрж байж өөрсдийнхөө өв хөрөнгөнийг хамгаалахын төлөө долларын эздээс зээл авч, хөрөнгөждөг. Хөрөнгөө хамгаалдаг ийм л технологи Монголд хэрэгжсэн дээ. -Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль үүргээ сайн биелүүлжээ? -Тийм ээ. Энэ хууль маань ердөө гурван зорилготой байсан.  Бүх хөрөнгийг хувьчилж, олигархи баячуудыг төрүүлэх, бүх газар нутгийг  ашигт малтмалын лиценз нэрээр мөнгө хүүлэгчдийн барьцаанд тавих.  Одоо “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн томоохон орд барьцаанд байна.  Түүнчлэн ард түмнийг банкны барьцаанд оруулсан.  Цалингийн зээл, тэтгэврийн зээл гээд одоо манайд  банкинд зээлгүй хүн алга. Ийм л нийгмийг 1992 оны Үндсэн хууль бий болгосон.  20-30 гэр бүл хагартлаа баяжлаа.  Тэд бүх хөрөнгийг хуваан хувьчилж авсан.  Байгалийн баялгийг лиценз нэрээр өөрийн болгосон.   Урвагч, хулгайч авлигачдын бүлэглэл бий болгосон. Үүргээ маш сайн биелүүлсэн байгаа биз. -Тэгвэл одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлт ямар зорилготой гэж та харж байна вэ? -Одоо энэ хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт хийж, өөрсдийгөө хамгаалах  гээд байгаа юм. Гэм буруугаа хуулийн нэрийн дор нууж, өөрсдийн эрх ашгийг Үндсэн хуулийн хэмжээнд дархлах нь л дээ.  Ийм оролдлогууд улс төрийн хүрээнд өрнөж байна.  Увайгүй улстөрчид ханаж цадах болоогүй, суудлаасаа буухгүй, тэндээ л байнга байж байх тийм хуультай орныг бий болгох зорилготой байна. Тэд дандаа л дээрээ сууж хуйвалдааныг хийж,  хэнийг УИХ-ын гишүүн болгох, хэнийг болгохгүй вэ гэдгээ мэддэг.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг тэр чигт нь хувьчилж авах гээд байна.  Ерөнхий сайд намын даргад нь Засгийн газрыг, авлигад идэгдсэн шүүгч нарт нь шүүх засаглалыг хувьчлах нь.  Үүнийг Монголын ард түмэн хатуу ойлгох хэрэгтэй. Гадны эздэд энэ технологи их ашигтай. Тэгэхээр Үндсэн хуулийн төсөл нь энэ  олигархиудын эцсийн арга мэх нь  юм. Нөгөө талд нь ард иргэд маань үүнийг ойлгоод эхэлсэн байгаа нь сайшаалтай. -Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал таныхаар ямар байдлаар батлагдах ёстой вэ? -Үндсэн хуулийг ерөөсөө өөрчилж болохгүй.  Цоо шинэ Үндсэн хуультай л болох ёстой юм.  Улс төрийн 17 нам нийлээд энэ бол эрх зүйн шинэчлэл байж чадахгүй, муухан шинэчилсэн найруулга гэж үзсэн. Монголын ард түмэнд шинэ Үндсэн хууль хэрэгтэй байна. Үндсэн хууль гэж нэрлэгдээд байгаа нь ард түмэн суурь зарчмаа тохирч авч байгаа, нийтийн тохиролцоо юм. Түүнээс ухаантай хүмүүсийн ярих сэдэв эсвэл ард түмэн ойлгохгүй зүйл огт биш. Үндсэн хууль бол маш энгийн зүйл. Баярхүү эсвэл гурван сая Баярхүүгийн асуудал. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг өөрийн бие дээр тусгаж авчирч байгаад өөрөө байсан бол яах байсан бэ гэдэг өнцгөөс харвал ойлгомжтой юм л даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.8  БААСАН  №222  (6189)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

14 цаг 53 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

18 цаг 50 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

18 цаг 50 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

18 цаг 50 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин