“МАН-ын дэвшүүлсэн санал нийгмийн хүлээлтэд нийцсэнгүй”

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
TV-9 телевизээс санаачлан зохион байгуулж байгаа “Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх уу, өнгөцхөн засах уу ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Нийгмийн гэгээрлийн холбоо”-ны дэд тэргүүн, нийтлэлч   Д.Данзан, ШУА-ийн Фикик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, физикч Л.Бямбажаргал нар оролцлоо. Тэдний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.  

Б.Тулга: Ард түмний эрх мэдлийг 76 хүн хурааж авч болохгүй

-Ардын намаас  эхлүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг энэ зунжин, намаржин хэлэлцүүллээ. Хийж байгаа хүмүүсийн сэтгэл дутсан уу, хийсэн зүйл нь ард олны хүсэл сонирхол, хүлээлтэд хүрсэнгүй. -1992 оны Үндсэн хуулийг тухайн үеийнхэн хамгийн сайн сайхныг бодож хийсэн. Харамсалтай нь батлагдсан хуулийн үр дүнгээр Монголын ард түмний гуравны нэг нь ядуурлын түвшинд хүрсэн. -Монгол Улс байгалийн баялаг дээрээ нэмээд хүн хэмээх баялгаа  гадагш урсгаж байна. -Үндсэн хуульд хулгайн аргаар өөрсдийн санааг шургуулж болохгүй, энэ бол гэмт хэрэг. - УИХ ард түмнээс сонгогддог  Ерөнхийлөгчийн эрхийг хурааж авах санаарлаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэлдүүлэх гэж байна. - Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмний эрхийг хураах бус тэдэнд эрхийг нь өгдөг байх ёстой. -Нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ гэжээ. Ард түмнээс сонгогдоогүй, 60 тэрбум тарааж гарч ирсэн нөхөр сайд нарыг томилох нь гажиг тогтолцоо. -Ийм саналуудыг АН санаачлан Үндсэн хуульд оруулах гэж байгаа нь МАН-тай нийлж Үндсэн хуульд халдах гэж байгаа халдлага.  

Г.Ганбат: Улс орны хямрал хуулиас биш хоёр намаас болсон

-Монгол Улс баян орон. Ийм байхад ард түмнээ ядууруулсан нь Үндсэн хуулиас болоогүй, үүнд 27 жил ээлжилж засагласан, эцэстээ МАНАН гэх тогтолцоо болсон хоёр нам  буруутай. -Монголд төрийн хямрал биш төрийн дампуурал болсон. -1992 оны Үндсэн хууль ардчилсан хууль, үндэс нь  олон намын тогтолцоотой парламентын засаглал байсан. Гэтэл нэмэлт, өөрчлөлт нэрээр түүнийг устгах гэж байна. -Хоёр нам өнөөдөр өөрсдийгөө санхүүжүүлэх үндсийг Үндсэн хуульд шургуулах гээд сууж байна. -Монголын байгалийн баялгаас өмчийн эзэн  ард түмэн бус МАНАН дэглэмийнхэн  баяжсан. -Эх оронч үзэлтэй намууд байгалийн баялгийг өмчийн эздэд өгөх саналыг дэвшүүлж байгаа. -Байгалийн баялаг ард түмний дундын өмч гэж хуульчлаад, түүнээс боловсролын, эсвэл эрүүл мэндийн үйлчилгээгээр хэрхэн  хувь  хүртэхийг зохицуулж өгөх ёстой. -Бие биеэ гэмт хэргээр нь барьцаалсан гэмт хэрэгнтүүд нийлж суугаад Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа нь гэмт хэрэг. Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх энэ хоёр намыг татан буулгах хэрэгтэй.  

Л.Бямбажаргал: УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог болмоор байна

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг  удаан ярьж байна. Аваад үзэхээр  өөрчлөлт огт  алга. Иймээс ард нийтийн санал асуулга явуулаагүй нь зөв. -Одоо ярьж байгаа нэмэлт, өөрчлөлтөд аюултай зүйл ч байна. Тухайлбал, орон нутаг өмчийн бодлого явуулна гэжээ. Монгол Улс нэгдсэн төсөвтэй, тиймээс энэ байж болохгүй. -1992 оны Үндсэн хуулийг баталсан депутатууд нэг зүйлийг мартсан,  тодруулбал өөрсдийгөө. Тиймээс хоёр танхимтай байсан парламент байхгүй болсон. -УИХ-ын гишүүд хэнд ч захирагдахгүй, эргүүлэн татах, хариуцлага тооцох  боломжгүй байж таарахгүй. -Шүүх, хууль хяналтын байгууллагын хараат бус байдлыг хангах талаар хуульчлах хэрэгтэй. -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд бүх үйл явц зогссон гэж би ойлгосон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинээр эхлүүлэх хэрэгтэй. Одоо төсвөө л сайн шиг хийх хэрэгтэй. -Ирэх жил хоёр сонгуультай. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Бараг жилийн дотор гурван сонгууль болох гэж байна. Тэр үеэр Бүх ард түмний санал асуулгыг  хийж болохоор харагдаж байна.  

Д.Данзан: Хоёр танхимттай парламенттай байж бид зөв явна

-Би улстөрч биш, физикч мэргэжилтэй жирийн иргэн, сонгогч. Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмний хүсэн хүлээж байгаа зүйлүүдийг өөрсдөөс нь асууж,  зөв оруулах ёстой гэж боддог. -Аливаа зүйлд ерөнхий зүй тогтол болон  тухайн тохиолдлыг хардаг. Гэтэл өнөөдөр хэн нэг хүнийг харж хууль ярьж болохгүй. Дараа нь хэн ч гарч ирж болно шүү дээ. -Улстөрчид бол эрх барьж ирсэн хоёр намыг  хулгайч, луйварчид гэж хатуу ширүүн хэлэх юм. Би тэгж хэлж чадахгүй, гэхдээ ямартай ч энэ хоёр намын  хийж байгааг  зөв гэж бодохгүй байна. - Үндсэн хуульд оруулах гэж буй АН-ын саналыг би буруу гэж бодож  байгаа. -Сонгуулийн холимог тогтолцоог хүмүүс зөв гэж ярьдаг. Би ч бас тэгж үздэг. -Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Тухайлбал, жүдо, самбо гээд бөхийн олон төрөл хөгжсөн ч монголчууд үндэсний бөхийн монгол гутлыг тайлж хаяад пүүз өмсүүлээгүй, түүнтэй л адил онцлогоо хадгалах ёстой. -Монголын онцлог бол хүн ам нь цөөхөн, бие биеэ таньдаг. Тэгэхээр сонгуулийн  холимог тогтолцоогоор явахад болохгүй юм үгүй. -Захын суманд очиход захиргааны байшингийн оройд Төрийн далбаанаас гадна намуудын туг намирч байдаг. Сонгууль болохоос зургаан сарын өмнөөс  тэр намууд аль намыг дэмжих вэ гэж иргэдээс асууж болмоор. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 3 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06