Засгийн газраа шүүмжилсэн идэвхтэнийг суллахыг хүсэв

2019-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллага өчигдөр Вьетнамын шүүхээс фэйсбүүк цахим хуудастаа Засгийн газраа шүүмжилсний улмаас зургаан жил хоригдох ял сонссон идэвхтэн Нгуен Гок Анийг суллахыг хүсчээ. Энэ байгууллага гаргасан мэдэгдэлдээ энэ үйлдэл нь түүний хүсэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн буруушаасан байна. Тиймээс эрх баригчид шийдвэрээ цуцалж, түүнийг эрт суллах ёстой гэв.Нгуен Гок Ань нь үзэл бодлоо цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлсний улмаас Засгийн газраа эсэргүүцсэн хэргээр хоригдож байгаа улс төрчдөд хамрагдана гэж  Азийн Хүний эрхийг хамгаалах байгууллагын захирал Жон Сиффон мэдэгджээ. Тэрээр “Вьетнамын Засгийн газар гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд хэрэгжүүлэхээр бэлдсэн платформыг ашиглана гэж бодож байна” гэж онцолсон байна. Цагдаагийнхан Нгуенийг өнгөрсөн жилийн наймдугаар сард  Вьетнамын Засгийн газрын эсрэг ухуулга сурталчилгаа,бүтээгдэхүүнийг тараасан гэсэн шалтгаанаар баривчилжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сар Венче мужийн шүүхээс зургаан жилийн ял оноосон байна. Харин түүнийг суллах асуудлыг  Хо Ши Мин хотын шүүхээр шийдвэрлэх аж.Төрийн хэвлэл мэдээлэлд Нгуен Гок Анийн тараасан мэдээллийг  Засгийн газрыг эсэргүүцсэн материал гэж бичжээ. Мөн түүний  намынхан хүмүүсийг эсэргүүцлийн жагсаал хийлгэх аргыг хайж байна гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06