Э.Тэмүүлэн: Нийслэлийн барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж, дахин тохижуулна

2019-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, суурьшлын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн “Өнгөрсөн онд төлөвлөлтөөр 20 километрийг  тохижуулах шийдвэр гарсан. Мөн 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөгдсөн байдаг бол энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн.  Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг чөлөөлж, дахин тохижуулах зураг төсөл нь хийгдэж байна. Тухайлбал, хуучнаар Ялалт кино театрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон Резинка төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Нийслэлийн хэмжээнд одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц, томоохон хэмжээний долоон цэцэрлэгт хүрээлэн хөгжлийн чиг хандлагаар батлагдсан байдаг нь Агро парк, Тахилтад байдаг цэцэрлэгт хүрээлэн болон Дамбадаржаа хийдийн зүүн талд байршилтай байна. Эдгээрийн зураг төсөл хийгдсэн учраас цаашид үе шаттайгаар хэрэгжинэ" гэлээ. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Батцолмон “Нийслэлд энэ жил 150-200 орчим байршилд хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдсэн. Орон сууцны тоглоомын талбай нь том тохижилтын талбайг бодоход бичил ажил учраас 1-2 сарын дотор хийгддэг. Бид тохижилт, ногоон байгууламж авто зогсоолыг нэмэгдүүлэх чиглэлд 2030 оны хөгжлийн чиг хандлагаа барьж ажилладаг. Ямар ч тохижилтын ажил 3-5 жилдээ үргэлж шинэчлэгдэж байдаг учраас төлөвлөлтийн даалгавар нь ч гурван жилийн хугацаатай байдаг. Бид зураг төслийн дагуу хийгдсэн эсэх дээр шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг. Тухайлбал, яг бидний баталсан зургийн дагуу явган хүний зам зэргийг хийгээгүйн улмаас тэнд халтиргаа, гулгаа үүсэх гэх мэт асуудал гардаг. Үүнийг хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нийслэлийн харьяа байгууллага хяналт тавьж холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа" гэдгийг онцолж байсан юм.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 47 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 26 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 26 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06