“Нарны хүү, сарны охин” компани иргэдээс дөрвөн тэрбум төгрөг залилжээ

2019-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Нарны хүү, сарны охин” компанийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 500 гаруй иргэдээс байрны урьдчилгаа нэрээр дөрвөн тэрбум гаруй төгрөг залилжээ. Байрны захиалга өгсөн 300 орчим иргэн урьдчилгаа мөнгөө авахыг шаардсан ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байна. Тодруулбал, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь өнгөрсөн жилээс эхлэн захиалга авч, энэ оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгожээ.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгээд алдсан байна. Энэ асуудлаар өнөөдөр хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийж,  Д,Гүрсоронз,  Д.Дариймаа нарыг цагдаагийн байгууллагаас саатуулж, хохирлоо барагдуулахад нь туслахыг хууль хүчний байгууллагаас хүслээ. Хохирогчдын төлөөлөл иргэн С.Батсүх “Амар Амгалан-2″ байранд хоёр өрөө орон сууц захиалах гэрээгээ өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард байгуулахад энэ оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн ч өнөөдрийг хүртэл байранд орж чадалгүй, цалингийн зээлтэй л үлдлээ. Байрны 30 хувийн урьдчилгаа мөнгө 19 сая төгрөг өгсөн ч буцааж авч чадсангүй. Мөнгөө өгөхөөсөө өмнө бүгдийг нь судалсан юм. Анх дөрвөн давхар байр харуулаад удахгүй барилгын ажил нь дуусна гэж борлуулагч нь хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тоосго нэмэгдээгүй. Мөнгөө буцааж авъя гэхээр мөнгө чинь байрны чинь барилгад зарцуулагдсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэсэн л хариу өгч байна” гэлээ. Мөн тус байранд захиалга өгсөн иргэн Ц.Ургамал “Сошиалд "Амар Амгалан-2" байрны захиалга эхний 30 хүнд м/кб нь 1.450.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр өгнө гэсэн мэдээллийг хараад 2018 оны есдүгээр сард хоёр өрөө байр захиалсан. Байрны урьдчилгаанд 18 сая 672 мянган төгрөг өгөхийн тулд хашаа байшингаа зарж,  ах дүү нараасаа зээлж өгсөн. Гэтэл өнөөдөр орон гэргүй, өрөнд орчихлоо. Өнөөдрийг хүртэл байрны суурийг нь ч цутгаагүй. Борлуулагчид нь мөнгө өгнө гэж худлаа ярьдаг. “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д,Гүрсоронз биднээс зугтаж байна” хэмээлээ. Эх сурвалж:www.polit.mn  "Нарны хүү сарны охин" гэх компани нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ. Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүргээд байгаа юм.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 6 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 45 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06