Байнгын хороо: Ц.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөхийг дэмжив

2019-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эдийн засгийн байнгын хороо хуралдаж,  Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон үндэслэлээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт  хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар  тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -“Саарал жагсаалт”-д оруулсан нь Засгийн газрын буруу гэж гарсан. Засгийн газарт хариуцлага тооцох уу. 800 Хятадын асуудал Засгийн газрын бүтцийн байгууллагын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас үүдсэн. Та нар яагаад энэ асуудлыг оруулж ирэхгүй байна. Чих зөөлөнтэйгөө нясалж явуулчихаад байвал төрийн тогтвортой байдал алдагдана. УИХ-ын дарга Г.Занданшатар: -Монголбанкны хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: -Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт байгаа. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр магадлан шалгах аудит хийсэн. Бид эцсийн тайланг есдүгээр сарын 25-ны өдөр хүлээж авсан бол Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах шийдвэр наймдугаар сарын 25-нд гарсан байсан. ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2020 онд "Саарал жагсаалт"-аас гарах зорилт тавиад ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Анхаасаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манайд хариуцлага тооцдоггүй байсны алдаа гарч байна. "Саарал жагсаалт"-тай холбоотой Мөнгө угаах, болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь ГХЯ-ны сайд, эрх бүхий удирдлагууд багтана гэж заасан. ХЗДХ-ийн сайд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ямар ч ажил хийгээгүй гэдгийг дэд сайд нь мэдэгдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар: -Холбогдох байгууллага, Засгийн газар хэлэлцээд, хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэхээр санал оруулж ирж байгаа. Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах болон улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх, бодитой ажил хийхэд оршиж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  -УИХ-ын дарга хууль бусаар хүн огцруулахаа боль. Төвбанк өөрийн хуультай. Н.Баяртсайханыг өргөдлөө өгөөгүй байхад нь асуудлыг оруулж ирж байна. Тийм учраас би энэ хууль бус санал хураалтад оролцохгүй. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  -Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Н.Баяртсайхан бол үнэхээр зүтгэсэн. Н.Баяртсайхан Мөнгөний бодлогоос болоод "саарал жагсаалт"-д орсон бол УИХ-ын гишүүд бид бүгдээрээ хариуцлага хүлээнэ. Бид Мөнгөний бодлогыг баталж өгсөн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  -Хариуцлагыг харин ч хожуу авч байна. Өнөөдөр хариуцлага төрд зайлшгүй хэрэгтэй. Цаашдаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар:  -Нэр бүхий гишүүд өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах төсөл санаалчилж байсан. Я.Содбаатар нарын гишүүд Монголбанкны үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэж байсан. Шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Монголбанкны ерөнхийлөгч  Н.Баяртсайханы хувьд төрд 38 жил ажилласан туршлагатай эдийн засагч хүн гэж тогтвор, суурьшилтай ажиллуулахыг хүсч байсан. Гэвч цаг үе биднээс хариуцлага тооцохыг шаардаж байна. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 9 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 48 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 48 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06