“Үндсэн хуулийн өөрчлөлт нэг намын дур зоргын асуудал биш”

2019-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
TV-9 телевизээс санаачлан зохион байгуулж байгаа “Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх уу, өнгөцхөн засах уу ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт  ахмад хуульч Д.Нэргүй, БНС компанийн захирал, “Хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ч.Цэндээ, Түүхийн ухааны доктор, судлаач Д.Хоролдамба, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эрүүл Улс төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал  нар оролцсон юм.  Тэдний байр суурйиг хүргэе.  

Н.Удвал: Эрх баригчдад хууль үйлчлэхгүй байна

-Үндсэн хуулийн өөрчлөлт хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын төлөө байж таарахгүй. -Хууль нийгмийн харилцааг зохицуулж чадахаа байсан. Хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой атал  эрх баригчдын хувьд замыг нь засдаг “индүү”,  энгийн иргэдэд заазуур болсон. -Эрх баригчид өөрсдөдөө зориулан хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгээд  нийгмийн зөвшилцлийг хангахгүй байна. -Өнөөгийн нийгэм  маш их хямралтай, эрх мэдлийн эмгэг давамгайлсан. Үүнийг яаралтай эмчлэх ёстой. - Эрх мэдлийн эмгэг яаж илэрч байна гэвэл, Үндсэн хуульд өөрсдийн эрх мэдлийг  12 жил  болгоё, зургаан жил болгож хугацааг сунгая гэж байгаагаас харагдаж байгаа. -Монголын уламжлалт ухаан, өвгөдийн сургаальд “Гурван ноёныг зэрэг бүү засаглуул” гэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын болон Цэцийн дарга нар заримдаа хуйвалдаж, зарим үед тэрсэлдэж, ард түмэн хохирч ирлээ. -Аливаа төр өөрийн гэсэн засаглалын онолтой байх ёстой. Хариас импортолсон онол хэрэггүй. Ингэвэл засаглалын тусгаар тогтнолоо алдана.  

Д.Хоролдамба: Хуульгүй мэт авирлах нь  дарангуйлал тогтсоны илрэл

-Дарангуйлал байгаа цагт хэлмэгдүүлэлт явж байдаг. Дарангуйлал, хэлмэгдүүлэлт нь нэг зоосны хоёр тал юм. -Үндсэн хуулийг нийгмээрээ хэлэлцэж байж өөрчлөх ёстой. Тодорхой дүрэм байх хэрэгтэй. -Төлөөллийн ардчилал, Бүгд найрамдах засаглалын сонгодог үзүүлэлт. Монголчуудад энэ ойлголт эртнээс суусан. 1924 оны Үндсэн хуульд энэ ойлголт бий. -Монголчууд гадагшаа харах бус өөрсөд рүүгээ өнгийж  харах хэрэгтэй. -Бид газраараа наадвал улс орон мөхнө. 30 жилийн дараа дэлхийн хүн амын тоо 30 тэрбум болно. Энэ эрсдэл дунд бид ухаантай байх учиртай. -Газар бол улсын үндэс гэсэн өвгөдийн ухаан дээр томъёоллоо боловсруулж зөв шийдэл гаргах ёстой. -Шүүх засаглал улстөрчдийн тоглоом болсон. Хуульзүйн шинжлэх ухааны талаарх ойлголт муутай, зан харилцааны эмгэгтэй этгээд хууль сахиулна гэж байхгүй.  

О.Бум-Ялагч: “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг буцаая

-Манай нам  Монголд Үндсэн хуулийн хямрал болсон гэсэн  байр сууриас ханддаг. -Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд янз бүрийн хууль гаргаж хуйвалдаж байна. -Хоёр нам 10 жилийн өмнөөс Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьсан. Ингэхдээ байгалийн баялгийг нийтийн өмч гэж хуульчлаад өөрсдөө хувааж авах гэж байна уу гэсэн хардлага байгаа. - Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц хууль зөрчсөн. -Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ  хүлээж авснаар Үндсэн хуулийг өөрчлөх үйл ажиллагаа зогссон гэж ойлгож байна. -Гуроавдугаар хэлэлцүүлэг хийх гэж улайрч яваагаас харахад  хоёр нам Үндсэн хуулийн бус аргаар төр, засгийн эрхийг авах гэж байна. -Ирэх сонгуульд МАН, АН-ыг татан буулгахыг дэмжиж байгаа нь нэг тал болж, хариуцлага тооцох шугаман дээр санал авах үйл ажиллагаа өрнөх байх. -Засаглалын энэ хэлбэр Монгол Улсыг цаашид мөхөөнө.  

Д.Нэргүй: Парламентад мөнгөний эрх мэдэл байж болохгүй

-Парламентын засаглал  бол төрийн сонгодог ардчилсан хэлбэр гэж дэлхий нийт үздэг. Гэтэл тэрийг манайхан зөрчиж ирлээ. -Манайд нэг хүний бус олон хүний дарангуйлал тогтсон, тэр нь 76 гишүүн. -Монголд ардчилал алга, төрд  “мангас” тогтолцоо бий болсон. -Эрх баригч намууд Үндсэн хуулийг өөрчлөх талаар хөтөлбөр боловсруулсан нь алдааг нь засах бус өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхэд чиглэжээ. -Шүүгч ажилд орохдоо тангараг өргөдөг. Гэтэл хэний ч нөлөөнд орж болохгүй гэсэн далдын хар малгай өмсчихөөд эрх баригчдын харцаар хөдөлж байна. -АН Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё гэсэн. Хэрэв тэгэх юм бол ерөөсөө Ерөнхийлөгчтгүй байвал яасан юм бэ. -МАНАН бүлэглэл Төрийн тэргүүний дууг хорих арга руу орж байна. Ард түмнийхээ сонгох эрхийг булаах гэж байна. Энэ байж болохгүй. -2020 оны сонгуульд олон намын тогтолцоо бүхий парламент байгуулагдах байх. Тэгэхээр Эвслийн засгийн газар байгуулагдах байх.  

Ч.Цэндээ: Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх нь зөв 

-Миний хувьд Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэгт хатуу зогсдог. -1992 оны үндсэн хууль  үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ өөрчлөхийг МАН дангаараа шийдэх эрхгүй. -Өнөөгийн УИХ-д хууль өөрчлөх эрх байхгүй. Монгол Улс дахь бүх муу муухай гэмт хэргийн үүр уурхай нь УИХ болчихоод байхад тэдэнд итгэх арга алга. -УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас хулгай хийж, хүчингийн хэрэгт холбогдож, 60 тэрбумаар төрийн эрхийг авсан хэрэгт холбогдсон. Тэд хууль өөрчлөх биш өөрсдөө хурдан тарах хэрэгтэй. -МАН,  АН зөвшилцөнө гэдэг худал, тэдний наймаагаар явж болохгүй. -Бүлэг хулгайч хамтран Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулна гэдгийг зөвшөөрч болохгүй. Машинаар бол элэгдэж явахаа байсан Үндсэн хуулийн засварлаад цааш явна гэдэгт итгэж болохгүй. -Хоёр намыг татан буулгах цаг болсон. Эх сурвалж: www.polit.mn      
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 8 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 47 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06