Олон улсын зэрэглэлтэй автозам ашиглалтад орлоо

2019-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Налайхын зам буюу Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. Тус 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Замын хөдөлгөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, нийслэлийн удирдлагууд, замыг барьсан компанийн удирдлага, ажилчид, иргэд оролцов. Гачууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын гүйцэтгэгчээр “Синохайдо Лимитед Корпорейшн” компани ажилласан байна. Нийт дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг онцоллоо. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, БНХАУ-ын замчид, компанийн хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2019 онд нийслэлийн хэмжээнд Хөшигтийн хөндийн шинэ нисэх хүртэлх хурдны зам, Яармагийн шинэ гүүр, хуучин гүүрийн засвар шинэчлэл, Баянзүрх болон Сонсголонгийн бетонон гүүрийг ашиглалтад оруулсан, олон бүтээн байгуулалт хийсэн жил байлаа. Засгийн газар энэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр барих ажлыг эхлүүлсэн. Энэ ажил маань үүргээ сайн гүйцэтгээд өнөөдөр ашиглалтад орж буйд чин сэтгэлээсээ баяртай байна. Налайхын зам 60 гаруй жил болсноос хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл өндөртэй байсан билээ. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй байлаа. Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч Монгол, Хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна. Өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж буй ч ирэх оны дөрөвдүгээр сараас замын хоёр талаар төмөр хашлага, явган хүн, дугуйн зам, суурьшлын бүсүүдэд явган хүний гүүрэн гарц хийх ёстой. Мөн 2020 оны долдугаар сар гэхэд энэ зам бүрэн утгаараа ашиглалтад орно” гэсэн юм. Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 метр урттай гүүрийн ажил бүрэн дууслаа. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтийн ажлыг гүйцэтгэх бө­гөөд нэмж хатуу хучилтаар хучих юм байна. [caption id="attachment_74240" align="aligncenter" width="850"] Налайхын замд байгалийн хийн хөдөлгүүртэй шинэ автобус үйлчилж эхэллээ.[/caption] Нийс­лэлийн Засаг дарга С.Амарсайхан “Санхүүгийн эх үүс­вэрийг нэмэгдүүлж, богино хуга­цаанд чанартай ажиллах зохион байгуу­лалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Бороотой, халуун өдөр, сэрүүн оройд хүчээ дайчлан ажилласан нийт ажилтан албан хаагчиддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ бол хөгжлийн зам юм. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог цаашлаад манай улсын түүх дурсгалын олон чиглэлд энэ замаар зорчих болно. Мөн эрүүл мэнд спортын зам гэж болно. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болж байна” гэв. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй тус автозамыг шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 29 буюу нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээх төлөвлөгөөтэй байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын ажлын явцыг холбогдох албаныхнаас сонссоны дараа тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьж жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангасны дараа зам нээхийг үүрэгдсэн юм. Ингээд автозамыг өчигдөр ийнхүү нээлээ. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “Замыг стандартад нийцүүлэн чанартайгаар барьж байгаа. Технологийн хувьд асуудал үүсгэхгүй. Одоогоор гүйцэтгэл 75 хувьтай байна. Ирэх онд 100 хувь болно. Тиймээс аюулгүй байдлаа сайн хангах нь зүйтэй бөгөөд 60 км цагаас илүү хурдтай зорчиж болохгүй” гэсэн юм. [caption id="attachment_74241" align="aligncenter" width="850"] Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийг НЗДТГ-ын хээрийн багт зориулсан автобусаар хот орж ирэх замын турш хийсэн юм.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.5  МЯГМАР  №219  (6186 )
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 7 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 46 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 46 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06