Цэцийн даргын асуудалд олон улсын хуулиар хүндэтгэлтэй хандаж байгаа гэв

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Мөнгө угаах цахим гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэдийн визний асуудал болон ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний ярьснаас  хоёр зүйл  анхаарал татаж байна. Нэгдүгээрт, жуулчны визээр бөөн бөөнөөрөө Монголд орж ирсэн хятад иргэдтэй харьцуулахад харин ч Монголын иргэд  маш олноороо өмнөд хөршийг зорьдог гэнэ. Хамгийн гол нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг компаниар зуучлуулдаг учраас бөөнөөрөө орж ирж байгаад гайх зүйлгүй. Бичиг, баримтыг ч шалгаж нягталдаг учраас асуудал байхгүй. Монголын холбогдох газрууд хэдэн сарын өмнөөс хяналтандаа авч шалгаж байсан гэдгийг салбарын сайд хэллээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн дарга  төрийн өндөр албан тушаалтан. Монголын төрийг төлөөлж яваа элч төлөөлөгч гэж олон улсад үздэг.  Тиймээс олон улсын хуулиар  төрийг хамгаалж байгаа  гэдэг утгаар  саатуулж болохгүй. Нөгөө талаас хуулиа хүндлээд тэр хүнийг явуулсан гэсэн тайлбарыг тэрээр өгч байна.  Монгол Улсын төр дипломат эрх ямбатай, тэр нь төрийг хамгаалж  олон улсын хуулиар зохицуулагддаг учраас ҮХЦ-ийн даргын асуудалд манай улс ч гэсэн олон улсын хуулийг мөрдөнө гэсэн ойлголт төрж байна. Энэ асуудлаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр эх орондоо ирсний дараа тайлбар өгнө гэж урьдчилан  мэдэгдээд байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn    
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 9 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 48 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 48 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06