С.Баярцогт: Би Т.Аюурсайхан гишүүнд талархаж байгаа

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Сангийн сайд асан  С.Баярцогт Оюу толгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, мэдээлэл  /11.04/хийлээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр "Одоогоос 30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээ зурагдсны 10 жилийн ой болсон. Энэ ойг төр засгийн зүгээс дуугүй өнгөрөөсөн, Оюу толгойн зүгээс ч дуугүй өнгөрөөсөн. 2009.10.06-нд Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа биеэ даасан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан хэмжээний том өрөнгө оруулалт байсан. 10 жилийн ойг тохиолдуулаад Оюу толгойн гэрээн дээр ажилласан нийт төрийн албан хаагчид, 2008-2012 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын болон С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаа зорилго бол би ном гаргасан. “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүллээ” гэсэн юм.  Мөн тэрээр "2018 онд АТГ-аас энэ гэрээг хийсэнтэй холбогдуулаад эрүүгийн хэрэг үүсгэж, тэр дороо намайг 73 хоног хорьсон. Үндэслэл нь энэ гэрээнд Монголд ашигтай нэг заалт оруулж, Монгол Улсад үр өгөөжийг нь 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг буруутгасан. Надад юу гэж бодогдсон бэ гэвэл энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна, сайн мэдэхгүй байгаа юм байна гэх бодол төрсөн. Дараа нь АТГ энэ хэрэгтэй холбоотой дөрвөн бүлэг шинжээч томилсон. Энэ шинжээч нарын гурван хэсэг нь энэ гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Татварын газрын шинжээчид бол олон хууль зөрчиж, хохирол учруулсан байна гэх дүгнэлт гаргасан.  Би Т.Аюурсайхан гишүүнд их талархалтай байгаа. Шинжээчийн материал гэдэг бол мөрдөн байцаах үйл явцад байгаа хавтаст материалд байгаа учраас би ярих эрхгүй. Харин Аюурсайхан гишүүн бүгдийг нь задлаад яриад өгсөн” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 8 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 48 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 48 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06