Ө.Сувдаа: Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын төв нээнэ

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Эрүүл аюулгүй хөдөлмөрийн төлөө”  чуулганы талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаатай ярилцлаа.   -Эрүүл аюулгүй хөдөлмөрийн төлөө чуулганыг орон нутагт зохион байгуулж байгаагийн ач холбогдол юу байв? -Манай аймаг ХАБЭА-н чуулганыг анх удаа зохион байгуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард болсон үндэсний чуулганаар хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл болон сумдын ААН-үүдийн өргөн төлөөлөл оролцсон нь үр дүнтэй байлаа. Тухайлбал, бодлогын түвшинд хууль эрхзүйн үндсийг сайжруулахын тулд байгууллага, орон нутаг юу хийх ёстой талаарх зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Нэг талаараа энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх, нөгөө талаар ХАБЭА-ийн үндэсний тав дахь хөтөлбөр батлагдсантай холбогдуулаад аймгийн ИТХ-ын  тогтоолоор дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хамгийн чухал нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл ахуй, аюулгүй  байдлыг хангуулах юм. Тиймээс бүх шатны ААН, төрийн байгууллагуудыг энэ асуудалд анхаарлыг нь хандуулъя хэмээн энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна. -Сэлэнгэ аймагт голчлон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ямар зөрчил гардаг вэ. Чуулганы үр дүнд ямар ахиц дэвшил гарах бол? -Бид өнгөрсөн жил сургалт судалгааны ажлуудыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулсан ч ийм өргөн бүтэц, бүрэлдэхүүнтэй чуулж байгаа нь анх удаагаа юм. ХАБ-ын ажлыг хийхэд төсвийн асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс ААН-үүд төсвийнхөө 1.5 хувийг, төсөвт байгууллагууд 0.5 хувийг зарцуулж чадаж байна уу, зарцуулах боломж хэр байдаг талаарх олон асуудлыг ярилцлаа. Мөн ганцхан ХАБЭА-г хариуцсан ажилтан ажиллах биш хүн бүр ХАБ-ын ажилтан байж аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зөв юм. Тиймээс хэн нэгэнд өөрийн аюулгүй байдлаа даатгахаасаа илүү энэ талын ойлголт, мэдээлэлтэй байх ёстой. -Төлөөлөгчид олон санал санаачлага гаргаж байна. Ялангуяа газар тариалантай холбоотой анхаарах асуудал их байгааг хэллээ? -Чуулганд оролцогчид ЕБС, их, дээд сургуулийн сурагчдад хөдөлмөр аюулгүй байдлын талаарх мэдээллийг хичээлийн хөтөлбөрт нь оруулж, багаас нь төлөвшүүлэх ёстой гэдгийг хэлж байна. Өнөөдрийн арга хэмжээгээр зөвхөн яам, тамгын газрын мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохоос гадна өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаагаа нийтэд сурталчлах, харилцан туршлагаа солилцож, бусдаас суралцаж байгаагаараа ач холбогдолтой. Манай  аймаг газар тариалангийн бүс нутаг учраас газар тариалангийн техник, технологитой хэрхэн аюулгүй ажиллах талаар заавар өгөх, түүний хүрээнд бусдадаа үлгэр дуурайлал болж чадахуйц хэмжээний сургалтын төвүүдийг нээх талаар ярилцаж байна. Энэ жил “Атрын 60 жил”-ийн ой болж байна. Арвин ургац авахаас гадна ямар нэгэн осол гэмтэлгүй, ХАБЭА-г бүрэн хангаж ойдоо бэлэг барихаар тариаланчид, ААН-үүд хичээн ажиллаж байна. -Төсвийн 1.5 хувийг ХАБЭХ-д зарцуулж байгаа эсэх, орон тооны ажилтны асуудлыг хөндлөө. Үүнийг мөрдүүлэхийн тулд байгууллагууд ямар санаачлага гарган ажиллаж байна вэ? -ХАБЭХ-н ажилчдын орон тоог зохицуулсан тогтоол бий. Осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд төсөвтэй холбож ярьдаг ч нэг үеэ бодвол манай ААН, байгууллагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг болсон. Анх 2008 онд баталж хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байсан. Одоо бол байгууллагууд бялдаржуулах  өрөөнөөс гадна амралтын өдөр хамт олноороо ууланд алхах, ажилчдын хоол хүнсийг чанаржуулах гээд нэлээдгүй анхаарч байгаа нь сайшаалтай. Хэдийгээр төсөвт зааж өгөөгүй ч хөрөнгө, нөөц бололцоогоо бүрэн дайчилж байна. -Тухайлбал,  аймгийн ЗДТГ энэ ажилд ямар үлгэр дууриал үзүүлж байна? -ХАБЭА-г хангахын тулд ажилчдаасаа гадна үйлчлүүлж байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж орчноо тохижуулж байна. Ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулахаас гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлууд эрчимтэй хийгдэж байна. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлснээр ирээдүйд эрүүл чийрэг хөдөлмөр эрхлэх боломжийг олгох үүднээс спортын үйл ажиллагуудад хөрөнгө оруулалтуудыг хийдэг.  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 8 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 47 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06