Газар дээрх гандирсын хотоор аялсан тэмдэглэл

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Тасралтгүй үргэлжлэх элсэн манхан, төөнөсөн халуун нар, тэмээн сүрэг төдийхнөөр говийн талаарх төсөөлөл минь хязгаарлагдсан өмнийн цэнхэр говиор аялах аялал минь эхэлсэн юм. Зам зуур говь нутгийн сонин хачин яриа дэлгэсээр нэг мэдэхнээ Гурван-Тэс суманд иржээ. Тэнд түр амсхийж, үдлээд цааш яаран хөдөлсөн юм. Манай аяллын баг 15 хүнээс бүрдэнэ. Дийлэнх нь гэрэл зургийн хорхойтнууд гэж хэлж болохоор. Сав л хийвэл камераа гаргаж ирэн байгалийн сайхныг дурандаа буулгана. Зэсэн улаан наран говийн намхан уулсын цаагуур гудайх нь дуун дээрээ гардаг шигээ үзэсгэлэнтэй ажээ. Хаашаа л харна хараа бэлчээх их уудам тал. Өмнийн цэнхэр говьд үзэх зүйл их. Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай, Наран даац, Ноён богд,  Толь хад, Саран хөндий, Гурван түшмэл гээд. Эртний тахилгат, домог түүхт богд хайрхан уулс, ижилгүй содон толгодууд, бяцхан ижирмэг аараг, өрмөн шаргал бархад, элсэн далангууд, нүүдэл эзгүйрсэн тарлан тал, далайд хөвж яваа халим мэт тээг, зост солонгорол зэрэг нь нэн гайхалтай. Зөөлөн боргиот цайвар шавранцар зам харгуй нь тэнгис далайн барааг дүрсжүүлэх алсад хөтөлнө. Эх орны эрс тэс уур амьсгалыг энд л харж болно. Сайхан хотын Хөөрхөн хархүү Сайн байна уу? Тэнэгэр говийн Тэмээчин бүсгүй Сайн байна Намар та манай нутагт Нартай хамт ирсэн юм уу гээд л Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Сэгс цагаан богд” найраглалыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Намрын налгар тогтуун өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хаяа жийсэн цэлгэр их говиос Сэгс цагаан Богд уулын сүрлэг барааг үзэх завшаан олдсон юм. Их Богдын тэртээ хормойд нэгэн хилийн застав бий. Өвөл болохоор цав цагаан цэцэг булаг дотроос дэлгэрдэг шидтэй рашаан ч бас энд бий гэдгийг заставынхан онцолж байсан юм. Эрдэмтэн мэргэд үүнийг нь судлаад нойл ус хэмээн дүгнэсэн аж. Ёстой л домог ярианд мөнхөрсөн уул устай сайхан нутаг ажээ. Хар толгодын дунд хонь улам тод цагаан харагддаг юм санж. Гэтэл хонь гээд байсан бараг дийлэнх нь цагаан ямаа ажээ. "Галбын улаан тэмээд" гэдэг шиг "Залаа жинстийн цагаан" гэж улс даяар алдартай цагаан ямаа энэ нутагт өсч үрждэг юм байна лээ. Үүнээс цааш бид Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт  Шинэжинст сумаас баруун тийш 47 километр орчим зайд Амарбуянтын хийдийг зорилоо. Хийд рүү явах зам зуур хангай гэмээр хүрлэгэр хар уулс, талын дунд олон километр сунаж тогтсон элсэн манхан үнэхээр үзэсгэлэнтэй. Элсний нарийн ширхэг, шаргалтсан тослог өнгө, өндөр өндөр манхнууд нь “говийн манхан гаталж гаршгүй давалгаа нь билээ” хэмээн  шүлэглэсэн байдгийг эрхгүй санагдуулна. Энэ их элсэн манхан дунд бэлчих тэмээдийг харахад говийн жинхэнэ дүр төрх гэж энэ л болов уу гэлтэй. Хаа нэг хар сүүлт, аргаль, зээр харагдах нь аяллын багынхны нүдийг хужирлаж, байгаль эхийн төгөлдөр сайхныг бишрүүлж байсан юм. Хуучин Юмбэйсийн хошуунд харьяалагдаж байсан тус хийд нь 250 гаруй жилийн түүхтэй. Хийдийг Манжийн хааны тэнгэр тэтгэсний 1750 онд Агваансодном гэдэг лам анх үүсгэж Цогчин дуган байгуулж, мөн жилдээ Цогчин хуруулж хайлан хурал эхэлжээ. 1904 онд XIII Далай лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянт хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан мэдээ байдаг. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дуган барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байна. Уг шавын чулуу нь одоо хийдэд бий. Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид мөргөж сүсэглэдэг аж. Биднийг очиход ч нутгийн ардуудын хөл тасрахгүй байсан юм. Эндээ бид буудаллаад өглөө эрт хэрмэн цавын зүг хөдлөхөөр болсон юм. Говийн шөнийн тэнгэр нь үнэхээр биширмээр. Урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүйгээр их одтой мөртлөө яг дээр байгаа юм шиг дэндүү ойрхон харагддаг аж. Хийдийн хамба лам уриалагахаар биднийг хүлээн авч хийдээ танилцуулан, ном хүртэл хуруулсан юм. Тэнд найман хүүхэд шавилан суудаг бөгөөд хамгийн бага нь 11 настай аж. Хөдөө талын хэний ч оломгүй гэмээр буйдхан газарт байгуулагдсан энэ хийдээс нар мандах нь хүртэл үнэхээр гайхалтай харагдах юм. Өглөөний нарны туяа элсний өнгийг улам тодруулан гялтгануулна. Салхиар зурагдсан элсэн хээ уран зургийг санагдуулах шиг. Энэ л гайхалтай байгалийн уран дүрслэлийг харах гэсэндээ хүн амьтан хошуурдаг биз. Өмнөговь аймаг руу гаднынхны төдийгүй, жуулчдын анхаарлыг татсан газрын нэг болох Хэрмэн цавыг үзсэн юм. Даланзадгадаас 450 километр, Хонгорын голын элснээс 250 километр зайтай, Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт этгээд хэлбэртэй улаан толгодууд, говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог. Дундад зууны Европын цайз цамхгууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй  толгодуудыг холоос харахад их хотын балгас мэт харагддаг аж. Газар дээрх гандирсын хот гэж Хэрмэн цавыг л хэлэх байх. Эзгүй говьд сүрлэг ханан хавцал дундуур аялахад далайн эргийн цамхаг, фараоны хөшөө шиг л алмайруулна. Хүний хөл, малчны хот, суурин газар хол болохоор эндхийн зам бас л шалгуур. Хаврын хавсаргатай үед салхи шуурга замыг бараг анзаарамгүй болтол нүдчихнэ. Ус, түлшээ сайн базааж, GPS, газрын зураг, сансрын утас, сайн дугуйтай, найдвартай машинаар л гарахгүй бол хамгийн осолтой замуудын нэг юм билээ. Ийнхүү хүн байтугай амьтны ч бараагүй хадат ян, өргөн хөндий, цэлийсэн хоолой, гөлийсөн тойром, ээрэм тал нь гадна дотны аялагчдын сонирхлыг эрхгүй татах дагшин нутгаар 3000 гаруй км аялсан аяллын сонин сайхныг тоочвол бичээд барамгүй тул энд хүрээд аяллын тэмдэглэлээ өндөрлөе.
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

1 цаг 0 мин
“Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай!

“Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай!

13 цаг 46 мин
АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн

23 цаг 54 мин
Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Өчигдөр 15 цаг 26 мин
“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

Өчигдөр 09 цаг 28 мин
Мексикт шүүгч нарыг анх удаа ард түмнээс сонгоно

Мексик улсад анх удаа болох шүүхийн сонгууль ирэх ням гарагт болох гэж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
“Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн М

Өчигдөр 06 цаг 00 мин
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник техно

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж үзээгүй шахуу юм байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүллээ

Өмнөх парламентын шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин