Хүн бүр ХАБ-ын мэдлэгтэй байхыг сэлэнгэчүүд уриалав

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сэлэнгэ аймаг олон зүйлд анхдагч, шинийг санаачлагч байж ирсэн.Сэлэнгэчүүд өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын форумыг 21 аймгаас анх удаа аймагтаа зохион байгуулж байсан бол энэ удаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хөндсөн нь бас л анхдагч байв. Мөн төлөөлөгчид зөвхөн танхимд илтгэл сонсоод суух биш мэргэжил аргазүйн зөвлөгөө авч харилцан сайн туршлага солилцлоо. Аймаг, сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд,  17 сумын аж ахуй нэгж, байгууллага аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ХАБЭА-н ажилтнууд 400 гаруй төлөөллийг өргөн бүрэлдэхүүнтэй хамрууллаа. Чуулганы төлөөлөгчид төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хэрхэн мөрдөж хэрэгжүүлж байгаатай газар дээр нь очиж танилцсан нь илүү үр дүнтэй юм хэмээн  олзуурхаж байв.   ХАБ-ЫН СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙГ 21 АЙМАГТ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАВ    Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” чуулганд салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллагаас ч нэлээдгүй ач холбогдол өглөө.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Сумдаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэнд баяртай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг аймаг, сум, багийн түвшинд авч үзэж байгаа нь сайшаалтай. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хууль эрхзүйн орчин хангалттай. Харин хэрэгжүүлэх ажил дутмаг байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой үйлдвэрлэлийн ослыг бууруулахад зөвхөн ажил олгогч бус хүн бүрийн мэдлэг чухал” гэдгийг онцолсон юм. Харин МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Сэлэнгэчүүд төр, хувийн гэлтгүй тулгамдсан асуудал болоод байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг аймгийн хэмжээнд авч үзээд анхаараад зогсохгүй үргэлж хариуцлагатай  байж ирсэн. Энэ чиглэлд ХАБЭА-н бүтэц, ажилтны нормативд 50-100 хүртэлх орон тооны ажилтантай, 100-аас дээш бол тусгай бүтэцтэй байх ёстой. Үйлдвэр үйлчилгээний салбарт ажилчдын тооноос хамаарахгүйгээр ХАБЭА-ын орон тооны ажилтан бүтэцтэй байна. Цалингийн 40 хүртэлх хувийг олгодог орон тооны бус ажилтантай байж болно. Осол гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм журам, стандартыг боловсруулж мөрддөггүй. Үйл ажиллагаандаа хэвшүүлдэггүйтэй холбоотой”гэв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүн амынх нь 66.1 хувь буюу 72226 хөдөлмөрийн насны иргэдээс 45883 нь ажил хийдэг. Тиймээс хүн бүр хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байж, аж ахуйн нэгжүүд ажилтантайгаа ойлголцож хандлагаа өөрчлөх ёстойг чуулганы төлөөлөгчид хэлж байв. Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, осол гэмтлээс сэргийлэхийн тулд хуульд заасанчлан байгууллагууд төсвийнхөө 1.5 хувийг ХАБ-д зарцуулах, орон тооны ажилтантай байх шаардлагатай. Түүнчлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх тусгай программ  тусгах, ХАБ-ын сургалтын төвүүдийг 21 аймагт байгуулах, эсвэл томоохон ААН-үүдийг түшиглэн байгуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байв. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагыг аймаг бүрт байгуулах нь урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэдгийг хөндлөө. Үүний тулд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлөөс “Орон нутгийн онцлог, ахуй амьдралын хэв шинж, зан заншилд тулгуурлахыг эрхэмлэж ажиллаж байгаа. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог  бүрдүүлэх, түүнд чиглэсэн эерэг зан үйл, зөв хандлагыг төлөвшүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа. Чуулга уулзалтаас  ажлын  сайн туршлага, шинэ соргог мэдлэг мэдээлэл олныг хүртэж, оновчтой шинэ санаа шийдэл их гарна гэдэгт итгэл дүүрэн буйгаа ” зөвлөлийн дарга Ө.Сувдаа танилцуулсан юм.   “СЭЛЭНГЭ ЭНЕРГО” ЖИЛД 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ ХАБЭА-Д ЗАРЦУУЛДАГ [caption id="attachment_74153" align="aligncenter" width="850"] Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг аймаг, сум, багийн түвшинд авч үзэж байгааг сайшаав.[/caption] Сэлэнгэ аймаг нийтээрээ ХАБ-ын эрхэмлэгч байхын тулд олон хөшүүрэг бий болгож ажиллаж байна. Тухайлбал, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, “Хүлээж биш хүрч үйлчилье” ХАБЭА-н бүсчилсэн сургалтаас эхлээд, сайн ажилласан ажилтнуудыг шалгаруулж урамшуулдаг тогтолцоотой. Сүүлийн гурван жилд  332 аж ахуйн нэгж, байгууллагын 20 мянга гаруй ажилтан, албан хаагчдад  сургалт, мэдээлэл хийж, 4275 иргэнд бүлгээр болон ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгч,  19375 иргэнийг хамруулсан байна. Энэ мэтээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах олон ажил хийж 2016-2018 онд 225.5 сая төгрөг зарцуулснаар Сэлэнгэ аймагт ХААБ-тай холбоотой осол зөрчил эрс багасчээ. Зөвлөгөөний үеэр хүн бүр ХАБ-ын мэдлэгтэй байж өөрийгөө болон бусдыг осол гэмтлээс сэргийлэхийг оролцогчид уриалсан бол сайн туршлагаараа үлгэрлэсэн байгууллага ч олон байв. Үүний нэг жишээ бол “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ юм. Тус байгууллагын захирал Э.Эрдэнэбаатар “Эрчим хүчний үйлдвэр гэхээр тоостой, харанхуй хүнд нөхцөлд ажилладаг байж болохгүй. Тиймээс ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангасан эрхэмлэсэн улсдаа жишиг байгууллага болоход анхаарч “Нэн тэргүүн ХАБ” гэсэн уриатайгаар ажилладаг. Станцын тоосжилтыг 90 хувь бууруулсан.Ажилтнуудынхаа хандлагыг өөрчлөхөд удирдлагууд манлайлах ёстой гэсэн зарчмаар ажилладаг. Бид ХАБ-ын зардалд нийт орлогынхоо 2.5-3 хувийг зарцуулж байгаа нь жилдээ 100 гаруй сая төгрөг болдог. Ажилтнуудын хамгаалах хэрэгсэл, сургалт, чанартай хоол, ажлын нөхцөл байдлыг сайжруулдаг. Хамгийн гол нь ажилтан бүр ХАБ-ын талаар мэдлэгтэй байвал аюул эрсдлээс хамгаална. Мөн есөн хүний бүрэлдэхүүнтэй ХАБ-ын зөвлөл ажилладаг. ХАБ-ын инженер, ажилтны орон тоо гаргасан” гэсэн юм. Ийнхүү ажлын байран дээр хүний амь насны баталгааг хангахын тулд сэлэнгэчүүд нийтээрээ сахилга хариуцлагатай байхаар санал нэгдлээ. Чуулганы төгсгөлд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг мөрддөг тэргүүний хамт олон ажилчдад шагнал гардуулсан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын “Тэргүүний ажилтан”, “Жуух бичиг”, Монголын үйлдвэрчний холбоо, Ажил олгогч эздийн холбооны шагналаар хүмүүсийг урамшууллаа. [caption id="attachment_74154" align="aligncenter" width="850"] Төлөөлөгчид төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хэрхэн мөрдөж хэрэгжүүлж байгаатай газар дээр нь очиж танилцсан нь илүү үр дүнтэй юм хэмээн олзуурхаж байв.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.4  ДАВАА  №218  (6185 )  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12